Баянгол дүүргийн Засаг даргыг ажлаа өгөхийг шаардан жагслаа
Баянгол дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын гадна өнөөдөр тус дүүргийн Засаг даргыг огцрохыг шаардсан жагсаал боллоо.
Учрыг тодруулбал, дүүргийн иргэд болон Иргэдийн Хурлын төлөөлөгчид түүнийг хууль бусаар хороодын Засаг дарга нарыг огцруулсан, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан зэрэг үндэслэлийг нэрлэн, ажлаа өгөхийг шаардаж байгаа аж.
Тус дүүргийн Иргэдийн Хуралд 41 төлөөлөгч байдаг бөгөөд тэдний 29 нь гуравдугаар сарын 25-нд дүүргийн Засаг даргаа огцруулахаар гарын үсгээ зурж, нийслэлийн Засаг даргад хандаж байжээ.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
