Хошин урлагийн томоохон төлөөллүүдийн нэг, "Шинэ үе" продакшны жүжигчин асан, "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Ц.Ганбаяр хүнд өвчний улмаас өнөөдөр таалал төгсжээ.
Тэрбээр элэгний хорт хавдрын улмаас БНСУ-д эмчлүүлж байгаад эх орондоо ирээд эмчлүүлж байсан ч ийнхүү хорвоог орхисон талаар "Шинэ үе" продакшн мэдэгдэж, эмгэнэл илэрхийлжээ.
Жүжигчин Ц.Ганбаяр 2006 онд СУИС-ийг дүүргэсэн бөгөөд оюутан ахуй цагаасаа "Шинэ үе" продакшны жүжигчнээр, сүүлд "Мөрөөдлийн театр"-т ажиллаж, олон сайхан дүрээрээ үзэгчдийн хүртээл болсон авьяаслаг жүжигчин байв.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамтран ажиллагчдад гүн эмгэнэл илэрхийлье.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!