Уншиж байна ...

Б.Базарсад: Хүүхдийн тэтгэлгээ төлөөгүй хүмүүсийн ихэнх нь тухайн мөнгийг хүүхдэд нь зарцуулж байгааг ойлгодоггүй

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон улсын гэр бүлийн өдрийг угтан “Гэр бүл-Хамтын үүрэг” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болов. Хэлэлцүүлгийн үеэр Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын (ШШГЕГ) Банк, ХЗХ-ын төлбөр барагдуулах ажлын албаны дэд дарга Б.Базарсад хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажлын талаар ярьсан юм. 

Тэрбээр "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу төлбөр төлөгч иргэнд албадлагын арга хэмжээ авдаг. Хүүхдийн тэтгэлэг төлөөгүй эцэг, эхчүүдийн ихэнх нь тухайн хүүхдэд тэтгэлийн мөнгийг зарцуулагдаж байгааг ойлгодоггүй. Энэ нь эхнэр нөхрийн харилцаанаас үүдэлтэй байна.

Хүүхдийнхээ тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд дараах арга хэмжээг авдаг. Тодруулбал 

  • Гурван сараас дээш хугацаанд хүүхдийн тэтгэлэг төлөөгүй тохиолдолд төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх 
  • Цалин, орлогын 50 хувийг суутгах
  • Зөрчлийн тухай хуулийн зургаадугаар зүйлд заасны дагуу гурван сараас дээш хугацаанд төлөөгүй тохиолдолд баривчлах, албадан сургалтад суулгах
  • Мөн 100,000 төгрөгөөр торгох торгуулийн арга хэмжээг авч, хэрэгжүүлж байгаа. 

Хүүхдийн тэтгэлгийг шүүхээс хоёр янзаар тогтоодог. Нэгдүгээрт, хоорондоо эвлэрсэн тохиолдолд тохиролцсон мөнгөн дүнгийн хэмжээгээр тогтооно. Харилцан тохиролцож эвлэрээгүй тохиолдолд амьжиргааны доод түвшний хэмжээгээр буюу 277, 800 төгрөг төлүүлэх зохицуулалттай" гэв.