ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

100 мянган амьд төрөлтөд тэмбүү өвчний 27 тохиолдол бүртгэгджээ

П.Зоригт, IKON.MN
2022 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 12,465 тохиолдол бүртгэгджээ. Бүртгэгдсэн өвчлөлөөс 3,617 буюу 29.0 хувь нь тэмбүү өвчин байна.

Бэлгийн замаар дамжих халдвараас тэмбүү, заг хүйтэн /гоноккокт халдвар/, шимэгчээр үүсгэгддэг бэлгийн замаар дамжих /трихомониаз/ зэрэг өвчин зонхилж байгаа аж. Мөн 2021 оны байдлаар 100 мянган амьд төрөлтөд ногдох төрөлхийн тэмбүү өвчний тохиолдол 27 байгаа талаар мэдээллээ.

Тэмбүү өвчний халдвартай урагт тулгарч болох эрсдэл

  • Ураг жирэмсний эрт үед зулбах
  • Бага жинтэй төрөх, эх дотроо өсөлтийн саатал, өсөлтгүй болох
  • Дутуу төрөх
  • Хөгжлийн гажигтай төрөх
  • Амьгүй төрөх

Төрөлхийн тэмбүүтэй төрсөн хүүхдийн 40-50 хувьд өвөрмөц шинж тэмдэг илэрнэ.

  • Ургийн элэг, дэлүү том байх
  • Нярайн шарлалт ужгирах
  • Лимфийн булчирхай үрэвсэх
  • Арьсаар цэврүүтэй төрөлхийн тэмбүү өвчний халдварын үед гарах өвөрмөц тууралттай байх
  • Хожуу үед шуу, шагай, өвдөг, бугуй, тохойн яс сийрэгжилт эрчтэй явна.
  • Нүд, сонсгол, төв мэдрэлийн системд өөрчлөлт гарна.
зураг
 

 

Эх сурвалж: ҮСХ