"Тэнцвэр"-тэй амьдралыг бий болгоход та юу хийж чадах вэ?
Та хаа нэгтээ ажил амьдралын тэнцвэр, эрүүл амьдралын тэнцвэр, ундны усны тэнцвэр гээд тэнцвэртэй холбоотой үгсийг сонсож л байсан байх тийм үү. Тэгвэл тэнцвэр гэж юу вэ? Хүн бүрээс “Таны хувьд тэнцвэр гэж юу вэ?” гэж асуувал хариулт бүр ялгаатай бөгөөд тухайн хүний үнэт зүйл болоод амьдралын утга учрын тухай ойлголт байх нь гарцаагүй биз. Харин хүн төрөлхтөн бидний дундах тэнцвэр гэх ойлголтын огтлолцол нь байгаль эх дэлхийн тэнцвэр, ундны усны тэнцвэр, амьдралын тэнцвэр болоод агаар мандлын тэнцвэр юм.
Ямарваа нэг зүйлийн тэнцвэр алдагдаад ирвэл амьдралын хэмнэл өөрчлөгдөж, сэтгэл санаа тогтворгүй болон улмаар эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлөх нь элбэг. Гэвч бид “тэнцвэр” гэх амьдралын чухал үзүүлэлтийг анзааралгүй өдөр тутмын нийгмийн завгүй амьдралын хэв маягтаа уусан өдөр хоногийг өнгөрөөж байна. Тэгвэл бид яагаад яг одоо өөрөөсөө эхэлж өөрийн амьдралын тэнцвэрийг хадгалж бас аварч болохгүй гэж?
Танд нэгэн тоо баримтыг үзүүлье.
Та хэрвээ крантаа хаахгүйгээр шүдээ угаадаг бол 5-10 литр усыг зөвхөн шүдээ угаахдаа л ашиглаж байна. Энэ нь жилд ойролцоогоор 3,500 литр усыг шүдээ угаахад зарцуулж байна гэсэн үг. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлбэл жилд 400,000 төгрөгийг үр ашиггүй зарцуулж байгаа нь тоон мэдээллээс харагдаж байна. Харин та шилэн аяганд ус хийж шүдээ угааснаар ийм хэмжээний усыг хэмнэж ундны усны тэнцвэрт хувь нэмрээ оруулна аа гэсэн үг. Ийм л амархан.
Дахин нэг жишээ хэлье. Та ариун цэврийн өрөөний усаа нэг удаа татахад 6-10 литр зарцуулдаг. Тэгвэл та энэхүү тоог багасгаж хэмнэхийн тулд суултуурынхаа почкин дотроо эзлэхүүн багасгах зүйл хийснээр нэг удаа бие засаад усаа татах хэмжээ нь тэр чинээгээрээ багасаж байна гэсэн үг юм. Эх дэлхийгээ хайрлах нь том зүйлээс бус хувь хүн бүрийн бяцхан үйлдэл байдаг гэдгийг дээрх тоон баримтаас харж болно.
Иргэн бүр эх дэлхийгээ хайрлан хамгаалж, ирээдүйгээ хамгийн сайхнаар бүтээцгээе хэмээн уриалж байна.
Экологийн тэнцвэрийг хадгалагч Pocket брэнд.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

