Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

ЭСЯ: Суугаа орныхоо аюулгүй байдлыг эрсдэлд оруулахаас сэргийлж албан бус жагсаал цуглаанд оролцохгүй байхыг зөвлөе

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын зарим хотод болж буй албан ёсны бус жагсаал, цуглааныг манай зарим иргэн сонирхож зураг авах, нийгмийн сүлжээ, мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах тохиолдол гарч байна.

Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаанд оролцох нь хувь хүний эрх чөлөө хэдий ч оршин суугаа орныхоо нийгмийн уур амьсгал, хуулийн зохицуулалт зэргийг харгалзаж, эрүүл мэнд, аюулгүй байдлаа эрсдэлт байдалд оруулахаас урьдчилан сэргийлж албан бус жагсаал цуглаанд оролцохгүй байхыг та бүхэнд зөвлөж байна.

МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр