Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Харьков хотод хоол хүнсний хомсдол үүсэж болзошгүй байгаа тул монгол оюутнуудад анхаарал хандуулах хүсэлт тавьжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гадаад харилцааны яамнаас /ГХЯ/ Украины нөхцөл байдал, иргэдийн асуудлын талаар мэдээлэл хүргэлээ. Энэ үеэр тус яамны Консулын газрын захирал Д.Болд Украины Харьков хотод хоол хүнсний хомсдол үүсэж болзошгүй байна. Тиймээс Харьков хотод байгаа оюутнуудад анхаарал хандуулж өгөөч гэх хүсэлтийг Украины өргөмжит консул болон бусад хүмүүст дамжуулсан.  

Ялангуяа, Харьков хотод байгаа монгол оюутнууддаа хүнсний туслалцаа дэмжлэг үзүүлэх боломжийг судалж байгаа. Гадаад харилцааны яаманд 24 цагийн шуурхай штаб ажиллаж байна. Тиймээс яаралтай асууж тодруулах зүйл гарвал 70082222 болон 83042222 гэсэн дугаарт холбогдох боломжтой" гэв

https://fb.watch/bogcrcc6x5/