Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Болд: Энэ сарын 26, 27-ны нислэгүүд цуцлагдсан тул монгол иргэдээ газраар татаж авахаар судалж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Өчигдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Украинд байгаа иргэдээ татан авах ажилд зориулж, 500 сая төгрөг хүртэлх хөрөнгийг зарцуулах шийдвэр гаргасан" гэдгийг ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд хэллээ.

Тэрбээр Украинд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор "Бидний зүгээс энэ сарын 26, 27-ны өдрүүдэд тус улсаас 21 оюутнаа татаж авахаар Киев - Истанбул, Харьков - Истанбулын нислэгт захиалга хийсэн байсан ч харамсалтай нь тухайн нислэгүүд цуцлагдсан гэсэн мэдээлэл ирсэн.

Иймд бид иргэдээ газраар татаж авах хувилбар байна. Бид мөн Харьковт байгаа оюутнуудаа Орос руу татаж авах асуудлыг судалж байгаа.

Мөн бусад хотуудад байгаа монгол иргэдээ Чех, Унгар, Польш улсын хилээр буюу газраар татаж авах асуудлуудыг судалж байна.

Яг одоогийн байдлаар хотуудын орж гарах хөдөлгөөнийг бүрэн хаасан гэж бид ойлгож байгаа. Энэ байдлаас болж иргэдээ татаж авах ажиллагаа хүндрэлтэй байна.

Иймд бидний зүгээс иргэддээ нөхцөл байдал намжтал ойрын хэд хоногтоо байгаа газартаа байх зөвлөгөө өгч байгаа.

Үүнийг зөвхөн манай улсын зүгээс бус тус улсад иргэд нь байгаа бусад улсын зүгээс ч иргэддээ ийм зөвлөгөө өгч буй" гэсэн мэдээлэл өглөө.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/498383184961764