Дэлхийн хамгийн том үүрэн телефон холбооны компани China Mobile өнөөдрөөс 4G сүлжээнд шилжиж байна. Ингэснээр 760 сая хэрэглэгчиддээ өндөр хурдтай хөдөлгөөнт интернэтийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа юм. Мөн 2014 онд 100 сая 4G төхөөрөмж зарна гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Ингэснээр тэд 2014 онд нийт 220 сая ухаалаг гар утасны хэрэглэгчтэй болно.
Мөн Apple компани China Mobile-тай iPhone нийлүүлэх гэрээн дээр ажиллаж байгаа ба хэрвээ гэрээ хийгдвэл энэ том өсөлтийн багагүй хувийг эзлэх таамаглалтай байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!