Уншиж байна ...

Vidan танд сануулж байна: Цагаан сараар ногоогоо идэхээ мартуузай

СУРТАЛЧИЛГАА
2 цаг 16 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын уламжлалт Цагаан сарын баяр болж, айл бүр бууз, цагаалга гээд баярын ширээгээ засаж байна. Цагаан сарын баярын өдрүүдэд бид ердийн үеийнхээсээ 3-4 дахин илүү их илчлэг авдаг ба огцом их хэмжээгээр хэтрүүлэн идсэнээс болж ходоод гэдэс хямрах, хоолны хордлогод өртөх, цусанд дахь холестерины хэмжээ нэмэгдэж, зүрх судасны  ачаалал нэмэгдэх зэрэг асуудлууд үүсдэг.

Гэхдээ асуудлыг шийдэх шийдэл маш энгийн. Энэ бол НОГОО. Тиймээс Видан брэнд баярын ширээндээ ногоогоо нэмэхийг танд зөвлөж байна.

Ногоо яагаад чухал вэ?

Хүнд хоол ихтэй баярын өдрүүдэд ходоод гэдсээ ачаалуулахгүй, эрүүл мэндээ тэнцвэртэй хадгалахын тулд ногооны хэрэглээг нэмэгдүүлэх нь чухал юм. Баярын өдрүүдэд махан хоол давамгайлдаг тул эслэг, амин дэмээр баялаг хүнсний ногоог хоол хүнсэндээ түлхүү оруулах нь олон давуу талтай. Гэхдээ бид энгийн өдрүүд шиг хүссэн ногоогоо баярын ширээндээ нэмэх тохиолдол бага байдаг.

Иймээс баяраар айл бүрд  байдаг даршилсан өргөст хэмх болон хүрэн манжин, алаг салат зэргийг бид санал болгож байна.

Яагаад даршилсан ногоо гэж? 

Эслэг - Даршилсан ногоо эслэгээр баялаг. Эсэлдэлтийн процесст даршилсан ногоонд агуулагдах сүүний болон цууны хүчлүүд үржиж, пробиотик үүсдэг. Ходоод нь маш хүчиллэг орчин ба даршилсан ногоонд агуулагдах хүчлүүд нь ходоодны хүчиллэг байдлыг дэмжиж мах маань хурдан задарч, хоолны шингэх үйл явц илүү хялбар хурдан болдог. Пробиотикын тусламжтайгаар гэдэсний ашигтай бактери нэмэгдэж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн хурдсаж, хоол боловсор үйл явж илүү идэвхтэй явагдана.

Тэнцвэр – Мах, гурил, цагаан идээ их хэрэглэснээр хүчиллэг орчин нэмэгдэж, биед сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Харин ногоо нь шүлтлэг орчныг нэмэгдүүлж, биеийн тэнцвэрийг хадгалах ач холбогдолтой. Ингэснээр ходоодны хүчил шүлтийн тэнцвэрийг хадгална.

Шим тэжээл – Ногоог шинэхнээр нь даршлах нь тухайн ногоонд агуулагдах шим тэжээл, амин дэм, эрдэс бодисыг анхныхаар нь хадгалах боломж олгодог. Иймд өдөр тутмын зохистой амин дэм, витамины хэмжээг нөхөхөд нөлөөтэй. 

Баярын ширээндээ ногоогоо хэрхэн нэмэх вэ?

  • Шинэхэн ногооны салат- Өргөст хэмх, улаан лооль, чинжүү, салатны навч, нимбэгийн шүүсээр амталж бэлдэх.
  • Даршилсан өргөст хэмхийн салат- Даршилсан өргөс хэмх, сонгино, лууван бага зэрэг ургамлын тосоор амталбал махтай маш сайхан зохицно.
  • Даршилсан байцаа- Ууц, өвчүү зэрэг өөхтэй махтай гайхалтай зохицож, исгэлэн амтаараа хоолны шингэцийг сайжруулна.
  • Хачир болгон хэрэглэх- Мах, буузаа шинэхэн хэрчсэн ногоотой хамт идээрэй.

Видан брэнд нь эрүүл амьдралын хэв маягийг дэмжиж, эх орны хөрсөнд ургасан шим тэжээлтэй ногоогоор хийсэн хүнсний бүтээгдэхүүнийг үргэлж санал болгодог. Эрүүл мэнддээ анхаарч, хоолны зохицлыг зөв тааруулж Цагаан сарын баяраар ходоод өвдөх аюулгүй, айдасгүй, илүү таатай, эрүүл шинэлээрэй. Видан брэнд баярын ширээгээ төрөл бүрийн ногоогоор чимж, илүү амттай, эрүүл тэнцвэртэй хооллохыг танд зөвлөж байна.

Эцэст нь МАХ + НОГОО бол хамгийн ЗӨВ ЗОХИЦОЛ юм.

Баярын ширээгээ илүү тэнцвэртэй болгоё.

Ногооны салатуудын  жор үзэх линк: www.facebook.com/share/v/1BgwL2rzUi/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
15 | 7 | 1 өдөр