ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Баярын өдрүүдэд нийслэлийн харьяа эрүүл мэндийн төвүүдийн ажиллах цагийн ХУВААРЬ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газраас хариуцлагатай жижүүр ажиллаж, эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангуулж байгаа аж. Баярын өдрүүдэд иргэний санал хүсэлтийг 77990101-1 4 утсаар авах юм.

Мөн дүүргийн эрүүл мэндийн төвийн мэс засал, гэмтэл, дотор, хүүхэд, шүдний кабинет гуравдугаар сарын 2-ны өдөр 11:00-14:00 цаг, гуравдугаар сарын 3-5-ны өдрүүдэд 10:00-15:00 цагийн хооронд тус тус ажиллана.  

Түүнчлэн нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет гуравдугаар сарын 2-ны өдөр 11:00-14:00 цаг, гуравдугаар сарын 3-5-нд 10:00-15:00 цагийн хооронд ажиллана.

Харин нийслэлийн Түргэн тусламжийн төв, нэгдсэн эмнэлэг, Өргөө, Хүрээ болон Амгалан амаржих газар бусад харьяа эмнэлгүүд 24 цагаар тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Мөн өрхийн эмнэлгүүд доорх хуваарийн дагуу ажиллах юм.

зураг
 

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.215] 2025/3/2
Ууц тавиад өмхийрүүлнэ үү, баяр тэмдэглээд өрөнд орно уу, боов тавьж хатаана уу, ааруулаа өрнө үү айлын асуудал маниусд падлий ч байхгүй. Матрёшка шиг адилхан хувцаслаад гонжролдох нь ч маньд хамаагүй. Ууланд гарч уухайлна уу, ургах нартай ярина уу бүүр хамаагүй. Гандан гарч шамбааралдана уу, гэртээ залаад заслаа хийлгэнэ үү хэнд ч бас падгүй. Бэл бэнчин, сэтгэл сүжигтээ тааруулаад л баярла.
0 | 0 Хариулах
[202.131.234.123] 2025/3/6
чи хө нэг комд орж бурханы гэгээн дүрийг үзээд ирчих дээ.
0 | 0 Хариулах