Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр 2025.03.01-ний өдрийн 00:00-14:30 цаг хүртэл Эмээлт, Налайх, Хоолт, Хөшигийн хөндий, Баруунтуруун, Түргэн, 4-р зөрлөгийн цахим төлбөр хураах цэгүүдээр нийтдээ 28.6 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна.
Энэ жилийн сар шинийн баяр амралт олон хоног үргэлжилж байгаагаас шалтгаалан Улаанбаатар хотын төвийн хөдөлгөөн өндөр ачаалалтай байгаа юм байна.
2024 оны шинийн нэгний өдөр 180.0-200.0 мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарч байсантай харьцуулахад харьцангуй бага тээврийн хэрэгсэл энэ цагаар орон нутаг руу зорчсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!