ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Үзвэр, үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, 100% дүүргэлттэй ажиллаж болно"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаан Даваа гарагт болж, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалж, хилээ бүрэн нээх шийдвэр гаргасан.

Өөрөөр хэлбэл, цар тахлын улмаас хоёр гаруй жил үргэлжилсэн хязгаарлалтын арга хэмжээнүүд 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс цуцлагдсан. Гэхдээ халдварын эрсдэл огт байхгүй болоогүй тул амны хаалтаа зүүх, гараа ариутгах, хүн хоорондын зай барих вакциндаа хамрагдах арга хэмжээ хэвээрээ гэдгийг албаны эх сурвалжууд хэлж буй.

Тухайлбал, "Үзвэр, үйлчилгээний байгууллагууд 100 хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаа явуулж болох бөгөөд гар ариутгах, амны хаалт зүүх, вакцин хийлгэх зэргээс өөр ямар ч хязгаарлалт байхгүй" гэдгийг Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар хэллээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй болон бусад худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хязгаар:

 

Худалдаа, үйлчилгээний төрөл Ажиллах цагийн хязгаар
1 Хүнсний худалдаа 00:00
2 Ресторан (зориулалтын байртай) 05:00
3 Баар (зориулалтын байртай) 05:00
4 Кафе (зориулалтын байртай) 05:00
5 Ресторан (нийтийн орон сууцанд байрладаг) 00:00
6 Баар (нийтийн орон сууцанд байрладаг) 00:00
7 Кафе (нийтийн орон сууцанд байрладаг) 00:00

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зарим худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хязгаар:

Худалдаа үйлчилгээний төрөл Хаах цаг
1 Түргэн үйлчилгээтэй сүлжээ хоолны газар Зориулалтын байртай 24 цагаар ажиллах боломжтой
Нийтийн орон сууцанд байрладаг 06:00 00:00
2 Ая тухтай дэлгүүр Зориулалтын байртай 24 цагаар ажиллах боломжтой
Нийтийн орон сууцанд байрладаг 06:00 00:00

Түүнээс гадна, хязгаарлалтууд цуцлагдсанаар манай улсад ирэх гаднын иргэн вакцин хийлгэсэн эсэхээс үл хамаарч зөвхөн шинжилгээ өгөөд ирэх боломжтой болж байгаа.

Тиймээс манай улсыг чиглэсэн нислэг үйлдэж буй авиа компаниуд өөрийн мөрдөж буй халдвар хамгааллын дэглэмээ баримталсны үндсэн дээр үйлчилгээ үзүүлж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
БУРУУ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Ташаа тулсан 中 Хүрэлсүх [73.42.213.129] 2022/2/17
Одоо нислэгээ хэвийн болгосугай.
0 | 1 Хариулах
Zochin [103.212.116.144] 2022/2/17
Халдвар хамгааллын дэглэмээ баримталбал гэнэ. Үнэндээ ихэнх газар бараг ковидгүй юм шиг л хяналтаа алдсан байгаа ш дээ. Ялангуяа дэлгүүр гэх мэт. Өчигдөр нэг дэлгүүрт ороход үйлчлүүлж байгаа 2-хон хүн нь, бас дэлгүүрийн худалдагч амны хаалтгүй. Та нар яагаад амны хаалт зүүдэггүй юм бэ гэсэн чинь худалдагч яагаад?гэнээ. Ковид дуусаагүй, амны хаалт, зай барих нь хэвээр биз дээ гэтэл аан гэснээ тоох ч үгүй байна лээ.
0 | 1 Хариулах
Зочин [192.82.76.136] 2022/2/17
Өргөө кино театр 100% байсаар л байсан шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.36] 2022/2/17
Яахав цуцлах нь зөв хэдий ч арай ингэж шууд нэг дор бүх юмаа зэрэг цуцалж болохгүй байх аа. Хэрвээ өвчлөлийн тоо дахиад хэт их өсвөл яах вэ? Буцаагаад хоригоо чангалах уу? Шийдвэр гаргасан ч жаахан бодолтой ирээдүйгээ харсан шийдвэр гаргамаар юм аа
0 | 2 Хариулах
[103.80.210.183] 2022/2/17
гар хөл халдваргүүжүүлээд байдаг газар одоо алга болсон.
1 | 0 Хариулах