Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Барын талаар хэлсэн алдартнуудын ЭШЛЭЛ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Усан Бар жил гарахад долоо хоног үлдээд байна. 

Билгийн тооллын шинэ он эхэлж, Бар жил гарах гэж байгаатай холбогдуулан энэхүү амьтны талаар алдартай хүмүүсийн хэлсэн үгсээс эшлэл бэлдлээ.

  • “Дарангуйлагч төр засаг бараас ч аймшигтай”-  Эртний Хятадын философич Күнз
  • “Эмэгтэй хүн бүр амьдралдаа дөрвөн амьтантай байх хэрэгтэй. Шүүгээнд нь булга, гараашд нь ирвэс (Jaguar), оронд нь "бар". Бас бүгдийнх нь мөнгийг төлж байдаг нэг илжиг”"Хилтон" зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтон
  • “Барыг сэрээхдээ урт саваа ашиглах хэрэгтэй” - Хятадын удирдагч агсан Мао Зэдун
  • “Зарим хүмүүс хувийн бизнесийг буудах ёстой зэрлэг бар гэж хардаг. Нөгөө нэг хэсэг нь сүү сааж болох үнээ гэж хардаг. Харин цөөн хэд нь л ачаатай тэргийг хөдөлгөх чадалтай морь гэж хардаг байх” - Их Британийн Ерөнхий сайд агсан Уинстон Черчилль
  • “Хүн бар агнахаа спорт гэж нэрлэдэг. Харин бар хүнийг баривал зэрлэг үйлдэлд тооцдог” - Ирландын зохиолч Бернард Шоу
  • “Бартай эвлэрэх хамгийн найдвартай арга бол өөрийгөө идүүлэх юм” - Германы канцлер агсан Конрад Аденауэр
  • “Хрущёв надад барыг агнахаасаа өмнө арьсыг нь хаана өлгөхөө боддог анчинтай адилхан санагдсан. Баранд өөр бодол бий” -АНУ-ын Ерөнхийлөгч агсан Жон Кеннеди
  • “Атомын бөмбөг бол Америкийн харгис үзэлтнүүд хүмүүсийг айлгахдаа ашигладаг цаасан бар юм. Харахад аймаар ч үнэндээ тийм биш” - Хятадын удирдагч агсан Мао Зэдун
  • “Бар бол манай дэлхийн хамгийн гайхамшигтай амьтан юм” - Америкийн амьтан судлаач, амьтны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч Жон Ханна
  • “Бар хэзээ ч ангийн олзоороо гайхуулдаггүй” - Нобелийн шагналт зохиолч Воле Шойинка