Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ашид Ассет Менежмент ХХК: Нээлттэй ажлын байрны зар

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 1 сарын 25
Сурталчилгаа

АШИД АССЕТ МЕНЕЖМЕНТ ХХК нь хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээг хялбар, хариуцлагатай, хүртээмжтэй болгон хөгжүүлэх зорилготой технологид суурилсан санхүүгийн үйлчилгээний шинэ компани юм. Тус компани дараах ажлын байруудад хамтран ажиллах мэргэжилтнүүдийг хайж байна.

Бид танд өрсөлдөхүйц цалин урамшуулал, өсөж хөгжих, албан тушаал дэвших боломжийн зэрэгцээ ажилтан компанийнхаа хувьцааг эзэмших ESОP хөтөлбөрийг санал болгоно.  

 

1. Хөрөнгө оруулалтын шинжээч

  • Хөрөнгө оруулалтын хувилбаруудыг харьцуулан судалж үнэлгээ хийх, хөрөнгө оруулалтын шийдвэрийн төсөл санал болгох
  • Хөрөнгө оруулалтын сангийн гүйцэтгэлийг шинжилгээг тогтмол хийж тайлан гаргах, хөрөнгө оруулагчдад танилцуулах
  • Тодорхой салбаруудын зах зээлийн судалгаа шинжилгээ хийх  
  • Салбарын болон хөрөнгө оруулалтын сангийн эрсдэлийн шинжилгээ хийх
  • Төсөл боловсруулах

Тавигдах шаардлага

  • Санхүүгийн удирдлага, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Судалгаа шинжилгээний программуудыг эзэмшсэн байх
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
  • Тухайн мэргэжлээр ажилласан туршлагатай бол давуу тал болох
  • Өөрийгөө илэрхийлэх болон харилцааны чадвар төлөвшсөн байх  
  • Дижитал технологи хэрэглэх хандлага, соёл өндөр байх
  • Бүтээлч, шинийг санаачлагч сэтгэлгээтэй байх
  • Хувийн зохион байгуулалт сайтай байх
 

2. Маркетер

  • Зорилтот хэрэглэгчдэд хүрэх сурталчилгааны бодлого, мессэж, сувгуудыг судалж тодорхойлон оновчтой арга хэрэгслүүдийг төлөвлөх  
  • Сошиал медиа сурталчилгааны агуулга, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх. Компани, бүтээгдэхүүнүүдийн сошиал хуудаснуудыг хариуцан хөгжүүлэх
  • Веб сайтын агуулга хөгжүүлэлт хийх
  • Хэвлэл мэдээллийн байгууллагууд, сошиал инфлүэнсэрүүд, сурталчилгааны бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэгчидтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх
  • Санхүүгийн үйлчилгээний чиг хандлага, шийдлүүдийг таниулах контент бүтээх, түгээх ажлыг зохион байгуулах
  • Ажлын байрны тодорхойлолтод дурдсан бусад ажил

Тавигдах шаардлага

  • Санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар цэгцтэй мэдлэгтэй, суралцах эрмэлзэлтэй байх
  • Харилцааны болон зохион байгуулах чадвар сайтай байх
  • Өгөгдсөн даалгаврыг биелүүлж зорилгодоо хүрэх хүсэл тэмүүлэл, хүчин чармайлт сайтай байх
  • Асуудалд бүтээлч байдлаар хандаж сайжруулж хөгжүүлэхийг эрмэлздэг, шинэ санаа хөгжүүлэх чадвартай байх
  • Хувийн зохион байгуулалт сайтай, цэгцтэй сэтгэлгээтэй байх

admin@ashidasset.mn хаягаар 1 сарын 31-ийг дуустал CV хүлээн авна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.