ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Дахиж хэзээ ч Соёлын яам аль нэг яамны хавсарга битгий байгаасай

ikon.mn
2021 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний форум Төрийн ордонд эхэллээ. Форумыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.

Тэрбээр "...Даяаршлын олон соёлын нөлөө дэлхийн иргэнийг бүтээдэг болсон энэ цаг үед монгол хүн бүр соёлын өвөрмөц байдлаа алдахгүй байх нь чухал. Тиймээс 2020 онд Монгол Улсын Засгийн газар хэл, түүх, соёл зэрэг үндэсний үнэт зүйлсээ сурталчлан таниулах, хойч үеэ эх оронч үзлээр төлөвшүүлэн хүмүүжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх олон талын ач холбогдолтой Төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг шинэ шатанд гаргах зорилгоор Соёлын яамыг байгуулсан юм.

Бид 24 жилийн дараа Соёлын яамтай болсон. Дахиж хэзээ ч Соёлын яам аль нэг яамны хавсарга битгий байгаасай гэж хүсэж байна. Соёл бол бодлоготой, бие даасан яамтай байх ёстой. Энэ бол соёлдоо хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл. Соёлын яам байгуулагдаад удаагүй ч эрх зүйн шинэтгэлийг өрнүүлж, их бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн, иргэдийг соён гэгээрүүлэх, соёлын өвийг хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажилтан, уран бүтээлчдийг дэмжих чиглэлээр бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна.

Соёлын бүтээлч сарын хүрээнд соёл, урлагийн салбарын олон асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг, соёл, урлаг, соён гэгээрлийн олон арга хэмжээ зохион байгуулсан нь цаашид Соёлын талаар баримтлах төрийн бодлогыг бусад бодлогын бичиг баримттай уялдуулан цогцоор нь хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр үзүүлэх болно.

Тухайлбал, Үндэсний хөгжлийн бодлогод хүний хөгжил, соёлын хөгжлийн асуудал чухал хүчин зүйл болон орж ирж байгаад Төрийн тэргүүний хувьд талархаж байна. Учир нь хөгжлийг хүнгүйгээр, хүнийг соёлгүйгээр төсөөлөх боломжгүй юм.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганаар 2021 оныг “Тогтвортой хөгжлийн төлөөх бүтээлч эдийн засгийн жил” болгон зарласантай холбогдуулан дэлхий нийтээрээ бүтээлч хандлага руу чиглэж байгаа билээ.

ЮНЕСКО-гоос хүн төрөлхтний “соёл”, “хөгжил” хоёрын харилцаа, хамаарлыг тодорхойлохыг зорьж, соёлыг хөгжлийн бодлогын чухал хэсэг болохыг хүлээн зөвшөөрч эхэлсэнтэй холбогдуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засгийн ач холбогдол улам бүр нэмэгдсээр байна. Дэлхий нийтийн үйлдвэрлэлийн сүүлийн үеийн чиг хандлага техник технологийн хөгжил, хүний хөгжлийн хүчин зүйл хоёрыг хослуулсан эдийн засагт шилжих, мэдлэгийн менежментийг нэвтрүүлэхэд оршиж байна.

Соёлын үйлдвэрлэл эдийн засгийн өсөлт болон ажлын байр нэмэгдүүлж байгаа үзүүлэлтээрээ жил ирэх тутам тогтмол өсөж байгаа нь соёлын салбарын хөгжлийг дэмжих чухал хөшүүрэг болж байна.

Улс орнууд орчин үеийн техник технологи, инновацад тулгуурлан үндэстнийхээ өв уламжлал, ёс заншил, соёлын онцлогийг агуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын зах зээлд нийлүүлэн соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засаг, нийгэмд оруулах бодит үр өгөөжийг нэмэгдүүлж байна.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, үндэсний агуулгатай инновац шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл-инновацын салбарыг хөгжүүлж, монгол брэндийг бий болгон, соёл, урлагийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ” гэж заасан.

Миний бие, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийг дэмжин, Монгол туургатны өв соёлыг дэлхийг таниулах соёл, урлагийн Монгол брэндийг хөгжүүлэхээр тусгасан. Манай улс байгалийн өвөрмөц дүр төрх, баялаг өв соёлын онцлогоо шингээсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломжтой бөгөөд энэ нь монгол соёлоо дэлхий нийтэд сурталчлан таниулах өргөн боломжийг нээж өгч байна.

“Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний форум дэвшилтэт технологи, инновацад суурилсан үндэсний өв уламжлал, ёс заншил, соёлын онцлогийг агуулсан дэлхийд өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, экспортлох чухал алхам болно гэж найдаж байна" гэв.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
36
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.41.23] 2024/11/2
Хэнд ч хэрэггүй сочлын яам гэгчээ татан буулгаач, Номинд зориулж байгуулсан яам биз дээ.
0 | 0 Хариулах
Z [202.126.88.199] 2021/12/1
Soyol gedeg chini morin tuvurguun sonsogdohod hevtej bui dulmaa huluu sungah yumdaa
0 | 0 Хариулах
Зочин [193.31.24.154] 2021/11/30
Хүрлээ пзда соёл яриаш
0 | 0 Хариулах
Зочин [103.26.193.5] 2021/11/30
Ёох. Боловсрол, соёл хоёр бол нэг eэвэнгийн хоёр тал. Энэ бол дэлхийн жишиг. Соёлын яамыг Боловсролын яаманд нэгтгэх хэрэгтэй, тэнэгүүд минь. Соёлтой, боловсролтой хүн болох гэж бүү тэнэгт. Мангар амьтан тэнэглэж байна гэдгийг ухаант хүн бүр ойлгож бна.
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.47] 2021/11/30
Фүүк төсвийн хулгайгаа Соёлын Яам гээчээр өргөтгөж бн
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.140] 2021/11/30
Соёлын яам гээчийг нэн яаралтай боловсролын яаманд нэгтгэ. Э/з үйлдвэр худалдааны яам гэж байгуулах ёстой. Ийм яамгүй дэлхийд ганцхан монгол
0 | 0 Хариулах
Зочин [202.179.26.157] 2021/11/30
Ali HAM buruutai yum
0 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.108] 2021/11/30
Соёлын яам яах вээ, аж үйлдвэрийн яамаа дахиж нээгээд үйлдвэрүүдээ сэргээх, шинээр томоохон үйлдвэрүүд байгуулах талын ажлаа хийгээч ээ. Зэс хайлж эцсийн бүтээгдхүүн хийх, нүүрс боловсруулж шингэн түлш, устөрөгч, төмөр хайлж төмөр бэлдцүүд, нефтийн үйлдвэрийн хажууд химийн үйлдвэр хийж адаглаад авто машины резин дугуй, техникийн тос хийдэг болоосой.
2 | 0 Хариулах
Монгол [66.181.189.159] 2021/11/30
Соёлын яамны хамгийн түрүүнд хийх ажил нь улсын циркээ буцааж ав мөн наад барилга хөшөө бурхан барих гэж мөнгө иддэгээ больцгоо
0 | 0 Хариулах
😆 [103.242.47.42] 2021/11/30
Соёлын яам нэрээр хуучин цагийн үзэл сурталын зэвсэгтэй болох гэж мөрөөдөөд байх шиг байгаа юм гэтэл соёлын сайд нар нь соёлын өвөө хятадад худалдаж шоронд орчих гээд болохгүй манай дарга нарыг зовоогоод байх шиг байна даа. жинхэнэ утгаараа соёлд анхаарвал циркээ буцааж авахаас эхлээд ажил бол уг нь байнаа
0 | 0 Хариулах
Туул [202.179.25.172] 2021/11/30
Ерөнхийлөгчөө!Эрүүл мэндийн яамаа анхаараачээ !ялангуяа Халдвартын эмнэлэг гэж аймшиг байна!Ажил муу байх нь удирдлагатай хамаардагшүү!!!сүүлийн үед Ко вирус гээд амар болсоншдээ, хэдэн муу сувилагч үйлээ үзэж байндаа!Моголын хүн амын 70хувь нь элэгний архагтай!!(В.С.Д.)вирустэй
3 | 0 Хариулах
Туул [202.179.25.172] 2021/11/30
ФРАНЦ улсад элгээр өвдсөн хүнээ үнэгүй эмчилдэг!Монголд бол өвчин хүндрээд үхэхийн. Наагуур болхоор нь эмчилдэг тогтолцоотой ЭЛГЭЭР ӨВДӨХ ХҮНД ӨВЧИН!!!
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.26] 2021/11/30
Арын хаалгаар сайд нараа бүү томил гэж Оюука дүүдээ хэлээч, Номингоос эхлэнд ажлаа мэдэхгй балай балай юмнууд то милоод Монгол улсыг шившиг болгоод бхын
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.26] 2021/11/30
Номтойбаярын гэр бүлээс Цагаан суваргаа авна гэсэн яаасан, 30- хан гэр бүл монголын баялагыг эзэмших нь зөв үү, Газар доорхи баялаг ард түмний өмч бишүү?
0 | 1 Хариулах
Монгол [66.181.189.159] 2021/11/30
Номтойбаяр Сэлэнгэ аймагт сургууль барьчихлаа. Гадаадын Баагий авсан бол өдийн юуч үгүй өрөнд ороод байж байгаа даа
1 | 0 Хариулах
Sumyabuzar [66.181.188.161] 2021/11/30
Уг нь зөв л дөө. Даанч чадавхи муутай гятадууд ажиллад байх шиг байгаан.
0 | 0 Хариулах
kazinoch 14 terby еөк [202.179.27.238] 2021/11/30
КОФИ АНАНД ДЭЭР ОЧ
6 | 0 Хариулах
Зочин [188.170.78.74] 2021/11/30
Дут тэгэх үү. Зүгээр тэр хулгайлсан мөнгөндөө цадаад байж бай.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.179.214] 2021/11/30
Putin burhan barisan ymuu
2 | 0 Хариулах
зочин [103.57.94.89] 2021/11/30
Соелын яам байх нь зуйтэй гэхдээ хошин шогчид алиа салбадайнуудын яам байж болохгуй.
7 | 0 Хариулах
Зочин [103.26.193.80] 2021/11/30
Их Далай багш болон түвд ринбүүчии болон янз бүриин хүнд итгэдэг сүсэглэдэг ерөнхиилөгч бололтой Тиим ч учраас бөмбөг бөөрөнхии гэж бна уу?
1 | 0 Хариулах
Mongol [49.0.158.62] 2021/11/30
Huuk muu mal min gachin oyuka gesen tsunh barigch bandi, tumus tsagailsan hotel huuhen ee awaad zailj uz. tsunh barij nam dagaj garch irdeg archaagui nowshnuudiig harahaas uur hurchiin. ulsad ajil hiij tatwar tulj uzsen ym uu chi? nohoin baasnuud
3 | 0 Хариулах
Зочин [103.26.193.5] 2021/11/30
Циркийн барилгыг хулгайч нараас буцааж авч чадахгүй бүдүүн баараг байлдагч гуай соёл гэдгийг ойлгох уу? Тэгээд соёлыг толгойлж буй сайд нарыг нь хараач дээ? Төмс манжин тараасан тэнэг авгай, музей, архив ухсан хулгайч нар шүү?
4 | 0 Хариулах
Зочин [202.126.88.58] 2021/11/30
Hurelsuh:Vaktsinaa hiilge booluudaa.Amind chini iulziitei.
1 | 1 Хариулах
зайл чи [66.181.161.15] 2021/11/30
муу арчаагүй өлөн шээс соёлын яам гээч юм байгуулж тэндээ монголын түүх архивыг зарсан хулгайчаа шагнан томилж, одоо нэг эргүү хүүхэн томилчхоод татвар төлөгчдийн мөнгөөр тоглож байгаа биз. энэ сүйрэлсүг эгийн голын станцыг бариулахгүй гэж орсуудад долидогонож, нүүрсний хэдэн хятадуудад монголын урд хилийг өгчихөөд мод ярьж улиад сууж байгаам псдаа чинь.
10 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.183.245] 2021/11/30
ҮНЭН СЭТГЭЛЭЭСЭЭ ЯРЬЖ БАЙГАА БОЛ БАЛГАС БОЛЧИХСОН ЦИРКЭЭ БУЦААЖ АВ. ТӨЛҮҮЛ. ХАРИУЦЛАГА ТООЦ. ЧАДАХГҮЙ БОЛ ОГЦОР.
2 | 0 Хариулах
Зочин [77.38.148.28] 2021/11/30
Зев аргаар зев сонгогдоод гарсан болбаярлах л байлаа,6 жил ч хол байна даа
2 | 0 Хариулах
Зочин [66.181.190.207] 2021/11/30
Zdaa ch zaillaaa
3 | 0 Хариулах
зочин [124.158.120.226] 2021/11/30
Сайдаа соль,
3 | 0 Хариулах
Zochin [64.119.22.154] 2021/11/30
Хууль бусаар сонгогдсон!!!!
3 | 0 Хариулах
Зочин [43.136.30.9] 2021/11/30
Зонхова-гийн жинхэнэ эзэн тодорлоо
10 | 0 Хариулах
Данхрушка ❗ [122.201.21.233] 2021/11/30
гоёзда тээ 😅
2 | 0 Хариулах