Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Монгол Улсын 14 сум 1,500 хүрэхгүй оршин суугчтай

Г.Номин, iKon.mn
2021 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын 330 сумын 14 нь 1,500 хүрэхгүй тооны иргэн оршин суугчтай байна. 

14 сумын тав нь Завхан аймгийнх бол Дундговийн гурав, Дорноговь, Төв аймгийн тус бүр хоёр, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн тус бүр нэг сум байгаа юм. 

Тэдгээрээс хамгийн цөөн хүн амтай нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сум аж. 

  1. Цагаандэлгэр (Дундговь)-1,047
  2. Асгат (Завхан)-1,049
  3. Завханмандал (Завхан)-1,097
  4. Баянтал (Говьсүмбэр)-1,105
  5. Цагаанчулуут (Завхан)-1,288
  6. Баянжаргалан (Дундговь)-1,314
  7. Ургамал (Завхан)-1,326
  8. Архуст (Төв)-1,350
  9. Цагаанхайрхан (Завхан)-1,360
  10. Алтанширээ (Дорноговь)-1,364
  11. Баянхангай (Төв)-1,381
  12. Сайхандулаан (Дорноговь)-1,384
  13. Ноён (Өмнөговь)-1,384
  14. Өндөршил (Дундговь)-1,442

Сумдыг газрын зураг дээрээс харвал,

Өрхийн тоог харвал, 350-аас цөөн өрх оршин суудаг гурван сум байна. Тодруулбал, Завхан аймгийн Асгат сум 338, Завханмандал сум 342, Говьсүмбэр аймгийн Баянтал сум 340 өрхтэй. 

Манай улсын нийт 908 мянган өрхийн 414 мянга нь нийслэл Улаанбаатар хотод оршин суудаг бөгөөд баруун бүс 107 мянга, хангайн бүс 173 мянга, төвийн бүс 148 мянга, зүүн бүс 67 мянга орчим өрхтэй. Нэг өрхөд дунджаар 3.6 хүн ногдож байгаа юм.