ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Замын-Үүд боомтоор улсын хил нэвтрэх дараалалд бүртгүүлсэн 5,359 тээврийн хэрэгсэл байна

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хилийн боомтын үндэсний зөвлөл, УИХ, Засгийн газрын гишүүд Замын-Үүд, Гашуунсухайт боомтуудын үйл ажиллагаатай танилцлаа

Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Сангийн сайд Б.Жавхлан, тус зөвлөлийн гишүүд болох УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх,  Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Гадаад харилцааны яамны ТНБД Ц.Анхбаяр, ХХЕГ-ын дарга Х.Лхагвасүрэн, Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралт, МХЕГ-ын дарга Т.Гантулга, ЗТХЯ-ны газрын дарга Ё.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй баг хилийн боомтуудын үйл ажиллагаатай танилцаж, хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэх асуудлаар холбогдох албаныхантай уулзсан юм.

 

Хятадын талтай хариу зөрдөггүй PCR шинжилгээний төхөөрөмжийг шуурхай шийдвэрлэхэд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар тархсантай холбогдуулан Эрээн авто замын боомтын үйл ажиллагааг энэ оны аравдугаар сарын 14-ний өдрөөс тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Үүнээс үүдэн Замын-Үүд боомтоор орж ирдэг ачаа тээвэр тодорхойгүй хугацаагаар саатаад байна.

Замын-Үүд боомтоор Монгол Улсын импортын бараа бүтээгдэхүүний 70%, экспортын бүтээгдэхүүний зургаа орчим  хувь  нь нэвтэрдэг. Өнөөдрийн байдлаар авто замын боомтоор улсын хил нэвтрэх дараалалд бүртгүүлсэн 5,359 тээврийн хэрэгсэл байна. БНХАУ-ын талаас чингэлэг тээврийн терминал байгуулах, жолооч хоорондын харилцаа үүсэхгүй байхаар тээвэр ложистикийн үйлчилгээг цаашид нэвтрүүлэх саналыг ГХЯ-д тавьсан. Хятадын талаас тавьсан саналыг хүлээн авч богино хугацаанд хилээ нээх, бараа бүтээгдэхүүний эргэлтээ хэвийн түвшинд хүргэх талаар Дорноговь аймгийн удирдлага, хилийн боомтын зөвлөл, жолооч нартай уулзалт хийлээ.

Замын-Үүдэд тээвэрлэлт хийж буй жолооч нарын хувьд аль болох богино хугацаанд тээвэрт гарах боломжоор хангаж өгөхийг хүсэж буйгаа илэрхийллээ.  

 

Цаашид хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, халдвар хамгааллын дэглэм чанд баримталж, шийдвэр гаргах түвшинд жолооч нарын төлөөлөл, хяналтыг бий болгох, богино хугацаанд хэвийн ажиллах нөхцөл бүрдүүлэхийг сум орон нутгийн удирдлага, хилийн боомтын захиргаанд үүрэг болголоо.

Мөн хил нээхэд шаардлагатай чингэлэг тээвэр, тусгаарлах байр, хятадын талтай хариу зөрдөггүй PCR шинжилгээний төхөөрөмж зэргийг шуурхай шийдвэрлэхэд Засгийн газар бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллана гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан уулзалтын үеэр онцоллоо.

Гашуунсухайт боомтоор өдөрт 600-700 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхээр ажиллаж байна 

Гашуунсухайт хилийн боомтоор өмнө  нь өдөрт 900-1,100 нүүрс тээврийн автомашин хил нэвтэрдэг байсан бол одоо өдөрт 500 тээврийн хэрэгсэл хил нэвтэрч байна. КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр буурсан нүүрсний экспортыг цаашид нэмэгдүүлэх өдөрт 600-700 тээврийн хэрэгсэл хилээр нэвтрүүлэхээр ажиллаж байгааг хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа танилцууллаа.

Хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэхэд хүн хоорондын харилцаа үүсэхгүй чингэлэг тээврийн терминал онцгой үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо. Монголын болон Хятадын жолооч машинаасаа буулгүйгээр чингэлэг солилцож автомат ариутгал, шалган нэвтрүүлэхээр зорчиж байна. Мөн битүүмжилсэн багийн системээр жолооч нар тээвэрлэлт хийж, халдвар хамгааллын дэглэм баримтлан ажиллаж байна.

 

Одоогоор тус боомтод  150 битүүмжилсэн баг 3,117 жолооч нүүрс тээвэрлэж байна. Битүүмжлэгдсэн тээврийн багуудын хуваарийг долоо хоногоор гаргаж боомтын зөвлөл, орон нутгийн онцгой комисс, тээвэрлэлт хийж буй ААН, жолооч нарт харагдах байдлаар ил тод зохион байгуулдаг гэдгийг бүрэн эрхт боомтын захиргааны дарга Ш.Лхачинжав онцоллоо. Битүүмжлэгдсэн тээврийн багийн хувиар хийхдээ багуудын хилээр нэвтэрсэн огноо, гаалийн байгууллагын ачаа тээврийн бүртгэлд хамрагдсан дарааллыг үндэслэн хилийн мэргэжлийн байгууллага, Гашуунсухайт дахь гаалийн газар, МХЕГ, АТҮТ, ГИХГ зэрэг байгууллагын төлөөлөл тээвэрлэгчдийн хяналтын дор хувиар хийдэг байна.

 

Гашуунсухайт боомтод ХӨСҮТ-ийн явуулын лаборатори ажиллаж жолооч нараас тогтмол шинжилгээ авч байна. Аравдугаар сарын 3-ны өдрөөс хойш ХӨСҮТ-ийн явуулын лабораторид нийт 13,332 хүнд шинжилгээнд хамрагдсанаас 159 хүн буюу 1.2% эерэг тохиолдол гарсан.

Одоогоор суурьшлын бүсийн нийт хүн амын 63.7%, битүүмжилсэн багийн жолооч нарын 54.3% нь дархлаажуулалтын гуравдугаар тунд хамрагджээ. Цаашид жолооч нар дархлаажуулалтын нэмэлт тунд бүрэн хамрагдсанаар тээвэрлэлтийн тоо нэмэгдэх боломжтой юм. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [66.181.161.115] 2021/11/17
Одоо нэг хумигдсан дээр нь тэр 69үүдийг болиулах хэрэгтэй Машин нь 69 хүн нь ч 69
1 | 0 Хариулах
WAVY [202.9.40.168] 2021/11/17
Энэ эргүү гөлөгнүүдэд хятадуудад ажлыг нь зааж өгч байгаа юмаа, зарим нь үүнийг ойлгохгүй тулган шаардалт ч гэх шиг, улс шиг ажиллаж чадахгүй бол хохь чинь энэ хэвээрээ бай л гэж байна.
1 | 0 Хариулах
РАВДАН [202.9.40.28] 2021/11/17
21-Р ЗУУНД ШОРООН ЗАМААР УЛСЫНХАА БҮХ БАРААГ ЗӨӨДӨГ УЛС БАЙДАГ Л ЮМ БАЙНА. ТӨМӨР ЗАМААРАА ИХЭНХ НЬ ГАДНЫ ТРАНЗИТ БАРАА ЗӨӨНӨ.
0 | 0 Хариулах
Уншигч [192.82.88.253] 2021/11/17
Замын үүдээр оруулна гээд байхын.бас бараагаа гаргамаар байнаа.хавраас хойш замын үүдэд хураалттай байна.
0 | 0 Хариулах
Zochin [202.9.46.143] 2021/11/16
Naad iumnuudaa hurdan gargaj oruulah heregtei. Naana chin tugjerj uhlee naana chin.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.143] 2021/11/16
PCR хариу зөрдөг гээд хачин юм яриад, энэ чинь эерэг эсвэл сөрөг л гэж гарна биздээ. Хэн нь буруу хариу гаргаад байгаа юм /ойлгомжтой л доо/
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.104] 2021/11/16
Удахгүй хятадууд унаган хятад хэлтэй жолооч л нэвтрүүлнэ гэнэ шоо
1 | 0 Хариулах
ЗОЧИН [103.212.116.24] 2021/11/16
ТЭГЭЭЛ ГАДАА СҮРХИЙ МАСК ЗҮҮСНЭЭ ДОТОР ОРОХООРОО МАСКАА АВЧИХДАГ. НЭГ Л ИХ ЯРВАЙСАН НӨХДҮҮД. ХИЛ ГААЛЬ УЛСЫН ХАМГИЙН ЧУХАЛ ХЭСЭГ ГЭДГИЙГ ОДОО Л УХААРСАН АЯТАЙ. ХАРИУЦЛАГАГҮЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ТААРУУ БАЙГААГИЙН Л НЭГ ИЛРЭЛ ЮМ ДА. ҮР ДҮНД НЬ БАРАА ТАВААРЫН ҮНЭ ӨСӨЖ АРД ИРГЭД ХОХИРЧ БАЙНА.
6 | 0 Хариулах
Жолооч [66.181.161.34] 2021/11/16
Нүглийн нүдийг гурилаар хуурна гэж энэ дээ хэнтэй ч хавьтал үүсгэхгүй тусдаа байдаг гэдэг терминалын жолооч нар нь өөрсдөө цагаан хаднаас ачаад явж байхад... Дарга нар ирсэн сургаар найруулсан жүжиг тавих юмаа ... Хаана тэр шилжүүлж ачаад бгаан хахаха
3 | 0 Хариулах
Тулгаа [66.181.161.34] 2021/11/16
Uu tegvel terminal bumbulug adilhan ym bishuu
0 | 0 Хариулах
Зочин [203.98.76.19] 2021/11/17
Sain unsh joloochoo, "БНХАУ-ын талаас чингэлэг тээврийн терминал байгуулах, жолооч хоорондын харилцаа үүсэхгүй байхаар тээвэр ложистикийн үйлчилгээг цаашид нэвтрүүлэх саналыг ГХЯ-д тавьсан." haraahan ehleegui bgazde
0 | 0 Хариулах