Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Та өмнөх амьдралдаа ямар амьтан байсан бэ?

ikon.mn
2021 оны 10 сарын 4
Сурталчилгаа

Эрт дээр үед хүмүүс өөрсдийгөө аль нэг амьтнаас
гаралтай гэж  үзэн тухайн амьтныг үндэснийхээ  бэлэгдэл,
тахил шүтээнээ болгон хайрлаж хамгаалдаг байв.

Өнөөдөр Монголын нутаг дэвсгэрт Дэлхийн Улаан номд орсон 50 гаруй нэр төрлийн ховор ан амьтад амьдардаг. Тахь, хулан, мазаалай, аргал угалз, ирвэс, бөхөн, хавтгай, цагаан тогоруу, хандгай, хүдэр гээд зөндөөг нэрлэж болно.

Харамсалтай нь, Хүн - та бидний буруу үйл ажиллагааны улмаас (хулгайн ан, уур амьсгалын өөрчлөлт, амьдрах орчны доройтол, идэш тэжээлийн хомсдол зэрэг) нэн ховор амьтдын тоо толгой цөөрсөөр байна.

Гэсэн хэдий ч байгаль хамгаалалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ОУ-ын  байгууллага, Монголын ТББ-ууд, сайн дурынхан, байгаль хамгаалагчдийн хичээл зүтгэлийн үр дүнд нэн ховор амьтад бүрэн устаж алга болох аюулаас хамгаалагдсаар байгаа билээ.  

 

Зэрлэг амьтад ч хүмүүс бидэнтэй адил амьд явах эрхтэй. Тэд дуу хоолойгоо бидэнд хүргэж чадахгүй ч харин бид амьтдад туслаж чадна.

Та Монголын нэн ховор амьтдыг хамгаалах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаль хамгааллын ТББ-уудтай хамтран ажиллан тус дэм үзүүлэх боломжтой.

БАЙГАЛЬ ДЭЛХИЙ, АН АМЬТДАА ХАЙРЛАЦГААЯ!

www.facebook.com/wwfmongolia

www.facebook.com/GobibearFoundation

www.facebook.com/argaliandibex

www.facebook.com/SnowLeopardMNG

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.