ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Л.Баттөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна.
Үүнтэй зэрэгцэн ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүүг ажилдаа буцаж томилогдсон гэх мэдээлэл цацагдаж эхлэв.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос тодруулахад "Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн захирлаар томилоогүй" гэлээ. Тэрбээр Л.Баттөр захирлыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг баталгаажуулсан бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэсэн юм.
Ямартай ч ХӨСҮТ-ийн одоогийн удирдлага чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Харин өмнөх сайдын үед хариуцлага тооцуулан, ажлаас чөлөөлөгдсөн Д.Нямхүүг буцаан томилуулах шийдвэрийг шүүхээс гаргаад байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
