Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Саиед Моллай: Өнөөдөр гайхалтай өдөр. Дахин нэг машинтай боллоо

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Иран гаралтай монгол тамирчин Саиед Моллай "Токио-2020" зуны олимпоос мөнгөн медаль авсанд нийт монголчуудынхаа өмнөөс баяр хүргэж, "Эко кар центр" ХХК-ийн хамт олноос дуртай нэг машинаа үнэгүй сонгож авах эрхийн бичгээр шагнасан бөгөөд бэлгийг гардуулан өгч байна. 

Энэ үеэр Саиед Моллай "Монголчууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. "Эко кар центр" ХХК-ийн хамт олондоо маш их баярлалаа. Энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ их баярлалаа. Өнөөдөр маш гайхалтай өдөр байна. Дахин нэг машинтай боллоо. Автомашинаа аваад хамгийн түрүүнд фитнесс рүү явна. Яагаад гэвэл би тамирчин хүн" хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Тэрбээр Toyota Sai маркийн, цагаан өнгөтэй автомашиныг сонголоо.

"Токио-2020" зуны олимпоос мөнгөн медаль хүртсэн Саиед Моллайд баярласан сэтгэлээ илэрхийлж байна. Биднийг баярлуулсан сэтгэлийн хариу бэлэг болгож өгөхөөр энэхүү бэлгийг бэлдсэн. Бид гурван жилийн хугацаанд дугуй, авто сервис, угаалга гээд бүх засвар үйлчилгээг хийж өгнө. Та өөрийн хүссэн машинаа сонгож авах боломжтой. Мөн И-Баримт хэвлэн өгнө" гэдгийг Эко кар центр" ХХК-ийн төлөөлөл хэллээ. 

"Хайртай Монгол Улсад минь үе үеийн авьяастай хүмүүс ирж улсыг минь хөгжүүлж, бидний нэг хэсэг болсон түүх байгаа. Бичил Глобас компаниас таван сая төгрөгийн бэлэг өгч, манай нэгдлийн нэрийн өмнөөс барилдах саналыг тавьж байна. Цаашид эрхэм Саиед Моллай зөвшөөрвөл бүх уралдаан тэмцээнд хамтарч ажиллахдаа таатай байх болно" гэсэн мэдээллийг "Бичил Глобас" компаниас өгөв.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/247144120576200