Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн амын 60% нь коронавирусийн эсрэг вакцины хоёр тунд хамрагджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улс коронавирусийн эсрэг дөрвөн төрлийн вакцинаар 12-оос дээш насны иргэдээ дархлаажуулж буй.

Тэгвэл өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэсэн хүний тоо 1,944,128 болж, хүн амын 59.8 хувьд хүрлээ.

Харин нэгдүгээр тунд улсын хэмжээнд 2,146,874 хүн хамрагдаад байна.

 

Хүн амын 70 хувь буюу 2.2 сая хүн коронавируст халдварын эсрэг дархлаатай болж байж сүргийн дархлаа тогтлоо гэж үзнэ” гэж УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн доктор Т.Бэгзсүрэн өмнө мэдээлж байсан. 

Тэрбээр “Манай улсад сүргийн дархлаа тогтох хараахан болоогүй. Дээр хэлсэнчлэн манай улсын 2.2 сая хүн дархлаатай болж байж сүргийн дархлаа тогтоно. Иймд 440 мянган хүн дархлаатай болох шаардлага бий.

Ингэхийн тулд, авч болох хамгийн сайн арга хэмжээ нь нэмж 500 мянган хүнд вакцин хийх, муугаар тооцоход ойролцоогоор 145 мянган хүн өвчилж байж сүргийн дархлаа тогтоно” хэмээн хэлж байв.

COVID-19 халдварын нөхцөл байдал болон вакцинжуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.