Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол бөө мөргөлийн бүжиг" олон улсын хурал цахимаар боллоо

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Монгол бөө мөргөлийн бүжиг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 5-нд цахимаар зохион байгууллаа.

Хуралд Монгол Улсаас Франц улсад суугаа Элчин сайд, ЮНЕСКО-гийн байнгын төлөөлөгч А.Баттөр, Соёлын элч Ц.Гэрлээ, ЮНЕСКО-гийн ОУБЗ-ийн ерөнхийлөгч ноён Алкис Рафтис, ЮНЕСКО-гийн Олон нийтийн холбооны дэд ерөнхийлөгч ноён Рао Жак, ЮНЕСКО-гийн ОУБЗ-ийн гүйцэтгэх хорооны гишүүн, Др Константин, СУИС-ийн захирал Э.Сонинтогос нар мэндчилгээ дэвшүүлэв.

Мөн СУИС-ийн БУС-ийн Ардын урлаг, бүжиг судлалын профессорын багийн Тэргүүлэх профессор С.Дулам, СУИС-ийн БУС-ийн дэд профессор Ж.Эрдэнэхорлоо, Соёлын элч Ц.Гэрлээ нар

  • Монголын бөө мөргөл,
  • Монгол бүжиг дэх бөө мөргөлийн илэрхийлэл,
  • Монгол орны соёл түүхийн тухай сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.

Монголын бөө мөргөл, Монгол бүжиг цаашилбал Монгол Улсаа сурталчилсан ач холбогдолтой хурал болж буйг зохион байгуулагчид тодотгож, монгол бүжгийн сэдвээр олон улсад хийсэн анхны хурал гэдгийг онцолж байв.

Франц, Герман, Испани, Швед, Канад, Энэтхэг, Бразил, Австрали, Сири, Грек, Ливан, Украин, Аргентин зэрэг орноос төлөөлөгчид уг хуралд оролцож, олон сонирхолтой асуулт асууж, өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Тус хурлыг ЮНЕСКО-гийн Олон Улсын Бүжгийн Зөвлөл, Монгол Улсын Соёлын элч Ц.Гэрлээ, СУИС-ийн Бүжгийн Урлагийн Сургууль хамтран зохион байгууллаа.

 

Эх сурвалж: Гадаад харилцааны яам