"Гэрээт лабораториудаас үзүүлэх тусламж, үйлчилгээ" сэдвээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн эмнэлзүйн хяналтын ахлах мэргэжилтэн Х.Сувд-Эрдэнэ "Өнөөдрийн байдлаар ЭМДЕГ-тай гэрээтэй 19 лаборатори "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хийж байна.
Үүнд,
Тодруулбал, уг хөтөлбөрийн хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд даатгалын сангийн санхүүжилтээр элэгний В, С вирусийн илрүүлэх шинжилгээг иргэдэд үнэгүй хийнэ.
Уг шинжилгээний хариу эргэлзээтэй гарвал аймаг, дүүргийнхээ нэгдсэн эмнэлэгт баталгаажуулах шинжилгээ хийлгэх ёстой. Үүний зардлын 5,000-10,000 төгрөгийг ЭМДС-аас төлдөг юм.
Хамгийн сүүлд баталгаажуулах шинжилгээнд элэгний В, С вирус илэрвэл төрийн болон хувийн хэвшлийн дээрх 19 лабораторид вирусээ өөрөөсөө мөнгө төлөлгүйгээр тоолуулах боломжтой гэсэн үг.
Түүнчлэн элэгний вирусийн улмаас эм уух шаардлагатай иргэдэд ЭМД-ын Сангаас тухайн эмийн үнэд нь хөнгөлөлт үзүүлдэг
Тухайлбал, ЭМД-ын Сангаас элэгний С вирусийн нийлмэл найрлагатай 6, дан найрлагатай хоёр төрлийн эмэнд тус тус хөнгөлөлт үзүүлж байгаа” хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!