Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

СЕХ: Сонгууль болгоны үеэр улс төрийн намуудын зүгээс санал тоолох төхөөрөмжтэй холбоотой илт худал мэдээлэл тараадаг

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сонгуулийн ерөнхий хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/5DahRIhDaY/

СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ "Өчигдөр АН-аас санал тоолох төхөөрөмжид хөндлөнгийн нөлөөлөл ордог байж болзошгүй гэсэн мэдээлэл хийсэн. Энэ бичгийн хувийг Тагнуулын ерөнхий газарт хүргүүлж байгаа. Энэ нь цаанаа Эрүүгийн хуульд заасан сонгууль будлиантуулах зорилготой гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа байж магадгүй гэдэг үндэслэлээр Нийслэлийн прокурорын газарт хандсан.

Сонгууль болохоор санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагаатай холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй, олон нийтийг төөрөгдүүлсэн, мэдээллийг улс төрийн нам эвсэл, сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчдийн зүгээс цацдаг. 

2012 оноос хойш санал тоолох төхөөрөмж буруу ажиллалаа гэсэн бодитой нэг ч баримт гараагүй. Илт худал мэдээллийг олон нийтэд тарааж байгаа нь гэмт хэргийн шинжтэй байна" гэсэн мэдээллийг өглөө.