Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Е-mongolia системд мэдээлэл ороогүй бол вакцин хийлгэсэн эрүүл мэндийн байгууллагатайгаа холбогдож лавлана"

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Орон нутгийн харьяалалтай, хорт хавдартай иргэдэд Pfizer вакцин хийхгүй байна, хэзээнээс хийх вэ?

- Pfizer вакциныг энэ хүнд хийгээрэй гэж хуваарилахгүй. Мэдээж хэрэг нэн тэргүүнд вакцинд хамрагдах эрсдэлт бүлгийн хүн мөн үү гэвэл мөн. Дараагийн ээлжийн вакцин нийлүүлэгдэхээр орон нутагт хүргэх, түгээх ажил хийгдээд явна. 

- Спутник V вакцин хийлгэсэн зарим иргэний мэдээлэл e-mongolia системд ороогүй байна. Хэзээ орох вэ?

- Вакцин хийсэн эрүүл мэндийн байгууллага нь тухайн иргэний мэдээллийг дархлаажуулалтын цахим бүртгэлд оруулж байгаа. Тиймээс вакцин хийлгэсэн эрүүл мэндийн байгууллагатайгаа холбогдож мэдээлэл шивэгдэж орсон эсэхийг лавлаарай. 

- Хүүхдэд вакцин хийх асуудлыг манай улс судалж байгаа. Энэ ажлын явцын талаар мэдээлэл өгөөч?

- Дэлхий дахинд ихэнх вакцинууд 18-аас дээш насныханд хийгдэж байгаа. Мөн 2-3 вакциныг хүүхдэд хийхээр эмнэл зүйн туршилт эхэлсэн. Одоогийн байдлаар дэлхий дахинд Pfizer вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хийж туршилт судалгаа хийж байна. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.05.12/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/812699152706551