Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Манай улс Бээжингийн Биологийн институтэд бүтээгдэж, Синофарм компанийн үйлдвэрлэсэн Vero Cell вакциныг хэрэглэж байна"

Г.Номин, iKon.mn
2021 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЭМЯ

Манай улсад дархлаажуулалтад өргөнөөр хэрэглэж буй Vero Cell  вакцины талаар иргэдийн дунд зөрүүтэй ойлголт үүссэнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл өглөө.

Тэрбээр "Цар тахлын үед ДЭМБ-аас коронавирусийн эсрэг вакцинуудад яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгож байгаа. Манай улсын хувьд БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Vero Cell  вакциныг хэрэглэж байна. Уг вакцинд ДЭМБ-аас тавдугаар сарын 7-ны өдөр яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олголоо. 

Иргэдийн дунд энэ вакциныг Бээжин болон Ухань хотод үйлдвэрлэсэн ялгаатай гэх мэдээлэл яваад байх шиг байна. Монгол Улсын хэрэглэж байгаа Vero Cell  вакциныг Бээжингийн Биологийн институтэд бүтээж, Синофарм компани үйлдвэрлэсэн. Vero Cell вакцин хоёр өөр савлагаатай буюу тариурт болон фалконд савласнаараа ялгаатай. Манай улсын хувьд фалконд савласныг хэрэглэж байгаа" хэмээн тайлбарлалаа.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.05.12/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/812699152706551