Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Вакцины нэгдүгээр тун хийлгэсэн иргэдэд ₮50,000 олгох асуудал хөндөгдөж байгаа

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн иргэнд ч 50,000 төгрөгийн урамшуулал олгох талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногийн ажлыг өчигдөр танилцуулах үеэрээ хэлэв.

Тэрбээр “Вакцины урамшууллын 100 тэрбум орчим төгрөгийн зардал гарч байгаа.

Гэхдээ Сангийн сайд болон бусад мэргэжлийн байгууллагын хэлж буйгаар вакцингүй, хөл хориотой нэг өдөр хамгийн багадаа энэ хэмжээний хохирол эдийн засагт учруулж байна. Тиймээс 20 хоногийн өмнө ч болов вакцинжуулалтыг хийж дуусгахыг зорьж байна.

Эдийн засгаа нээх гэхээр вакцинд хамрагдаагүй хүний тоо их байх нь илүү их асуудал дагуулах учраас арга буюу 50,000 төгрөгийн урамшуулал олгож байгаа.

Засгийн газраас вакцины хоёрдугаар тун хийлгэсэн хүмүүст 50,000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Гэхдээ вакцины нэгдүгээр тун нь илүү чухал учраас нэгдүгээр тун хийлгэсэн хүмүүст урамшууллыг нь олгох асуудал хөндөгдөж байгаа.

Нэгдүгээр тунд хамрагдсан хүмүүс хоёрдугаар тунгаа хийлгэх нь гарцаагүй тул вакцинд хамруулах тал дээр анхаарах, ялангуяа орон нутгийн вакцинжуулалтыг идэвхжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй.

Иргэдэд хандаж хэлэхэд, вакцинд хамрагдах нь өөрийгөө халдвараас хамгаалахаас гадна улсын эдийн засагт асар том дэмжлэг болно гэдгийг хэлье” гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/373350554010418