Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрснийг батлах гэрчилгээ олгох уу

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Халдвараар өвчлөөд эдгэрсэн хүн 14 хоноод ажилдаа орох гэхээр эдгэрсэн бичиг шаардаж байгаа асуудалд ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр "Халдвараар өвдөөд эдгэрсэн хүнд гэрчилгээ олгох асуудлаар УОК, ЭМЯ-д тодорхой саналууд тавьсан байгаа. Үүний дагуу гэрэгэ системд эдгэрсэн хүнд гэрчилгээ олгох ажил хийгдэж байгаа.

Тухайн өрхийн болон дүүргийн, эмчлэгдээд гарсан эмнэлгийн эмч, ажилтан уг системд эмчлэгдээд эдгэрсэн тухай мэдээллийг оруулснаар гэрчилгээ олгогдох юм. Ингэснээр хөдөө орон нутаг болон гадаадад зорчиход гэрчилгээгээ үзүүлээд явах боломжтой болно.

Өөрөөр хэлбэл коронавирусийн эсрэг вакцины 2 тунг хийлгэсэн хүнд e-mongolia.mn цахим хуудсаас гэрчилгээ олгож буй шиг гэрэгэ системээс халдвараар өвдөөд эдгэрснийг батлах гэрчилгээ олгодог болох юм" хэмээн тайлбарлалаа.