Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Пакистаны ерөнхий сайд хүчингийн хэргээс сэргийлэхийн тулд даруу хувцаслахыг эмэгтэйчүүдэд зөвлөжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Пакистан улсын ерөнхий сайд Имран Хан саяхан телевизээр иргэдийнхээ асуултад хариулах үеэр бэлгийн хүчирхийлэлд өртөхгүйн тулд даруу хувцаслаж, бие хаа, царай зүсээ нууж явахыг эмэгтэйчүүдэд зөвлөсөн байна.

Хүний эрхийн байгууллагууд түүний зөвлөгөөг хүчтэй шүүмжилж, олон нийтээс уучлал гуйхыг шаарджээ. Уучлал гуйхыг шаардсан өргөх бичигт олон зуун хүн гарын үсгээ зурсан байна.

Пакистан улс нь эмэгтэй хүн амьдрахад хамгийн аюултай орнуудын тоонд багтдаг. Хүчингээс гадна бусадтай хүчээр гэрлүүлэх, гэр бүлийн нэр төрөө аврахын тулд охидын амийг бүрэлгэх явдал түгээмэл.

Ийм хэргүүдийн ихэнх нь цагдаад мэдэгдэлгүй өнгөрдөг байна. Имран Ханаас үзэгчид бэлгийн хүчирхийллийн хэргийг бууруулахад Пакистаны засгийн газар ямар арга хэмжээ авч байгааг асуужээ.

Эхлээд тэр ийм төрлийн хэрэг үйлдэгчдийг жигшин буруутгасан байна. Дараа нь бэлгийн хүчирхийллийн хэрэг нь хөрш Энэтхэг болон Өрнөдийн орнууд, Холливүүдийн киноны нөлөөгөөр нийгэмд өсөн нэмэгдэж буй ичгүүр сонжуургүй байдлын шууд үр дүн гэж тэр ярьжээ.

Тиймээс гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд даруу хувцаслаж, эрчүүдээс хол биеэ авч явахыг Имран Хан охид бүсгүйчүүдэд зөвлөсөн гэнэ.

Албаны тоо баримтаас харвал Пакистанд өдөр бүр хамгийн цөөндөө 11 хүчингийн хэрэг гардаг байна. Сүүлийн зургаан жилийн хугацаанд Пакистан даяар 22,000 гаруй хүчингийн хэрэг бүртгэгдсэний ердөө 77 нь буюу 0.3 хувь нь шүүхээр шийтгүүлжээ.

 

Эх сурвалж: BBC