Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Гуравдугаар сарын дундаас хойш вакцинжуулалтыг эрчимжүүлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  

Вакцинжуулалт удаашралтай байгаа талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад тэрбээр “Вакцины татан авалтын цаашид нэмэгдүүлнэ. Манай улс гурван төрлийн вакцин тээвэрлэн авчирч, эхнээсээ дархлаажуулалт явагдаж байгаа. Цаашдаа татан авалтын нэмэгдүүлэх, түргэвчлүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Гэхдээ дан ганц биднээс шалтгаалахгүй. Хэдийгээр шаардлагатай төсвийг Засгийн газар шийдсэн ч вакцин худалдах авах улс орнуудын өрсөлдөөн их, ханган нийлүүлэлт, үйлдвэрлэлээс шалтгаалсан цаг хугацааны асуудал их байгаа.

Гэхдээ Засгийн газар, УОК-оос энэ тал дээр эрчимтэй арга хэмжээ авч ажиллах болно. Вакцинжуулалтыг гуравдугаар сарын дундаас хойш бүх чиглэлд эрчимтэй явуулна" гэв.