ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хэлний болон мэргэжлийн сургалтын төвүүд, гоо сайхан, үсчин, бассейн, фитнес, караоке нээгдэнэ

А.Намуун, iKon.mn
2021 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хоёрдугаар сарын 23-наас ААН-үүдийн 95%-ийг, гуравдугаар сарын 10-наас танхимын хичээлийг үе шаттайгаар нээх болсноо УОК-оос өнөөдөр зарлалаа. Мэдээллийн дараа Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Засгийн газрын ХМХХ-ийн дарга, УОК-ын гишүүн Ц.Ганзориг нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.



-Удахгүй эмэгтэйчүүдийн баяр Март болно. Энэ үеэр цэцэгний худалдаа маш их байдаг. Энэ төрлийн бизнес эрхлэгчид өнгөрсөн жил цэцгээ хил дээр хураалгаад шаталтад орсон. Эдгээр хүмүүст ямар зохицуулалт хийж байгаа вэ?

- Хил гаалиар орж ирэх бүтээгдэхүүнийг аль болох саадгүйгээр оруулж ирэхээр зохион байгуулж байна. Хоёрдугаар сарын 23-наас Алтанбулаг боомтын үйл ажиллагаа хэвийн болно. Боршоо болон Эрээнцав, Цагааннуурын боомтоор өвс тэжээл, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг татан авахтай холбоотой зохицуулалтыг хийнэ. 

- Гуравдугаар сарын 10-наас бүх шатны боловсролын байгууллагууд үе шаттайгаар нээгдэхээр хүүхэд залуус хичээлийн бэлтгэл хангах шаардлага гарна. Хүүхдүүд  худалдааны төвүүдээр үйлчлүүлэх боломж нээгдэж байгаа гэж ойлгож болох уу. Гадаадын бусад улс орнууд нэвтрэх бол шинжилгээ өгсөн байх шаардлага тавьж байгаа юу. Гурав, дөрөвдүгээр сард нислэг үйлдэх онгоцоор Монголоос явах гэж буй хүмүүс дархлаажуулалтад яаж хамрагдах вэ? Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчид эмч, эмнэлгийн ажилтнуудыг вакцинд хамруулна гэчихсэн байгаа. Гэвч гадагш явах гэж буй хүмүүс энэ дундуур вакцинд яаж хамрагдах вэ?

- Хүүхэд багачууд сургууль, цэцэрлэгт явж эхлэхтэй холбоотой бэлтгэл ажлыг боловсролын байгууллага, эцэг эхчүүд, айл өрхүүд бүрдүүлж ажиллах ёстой учраас тодорхой хугацаа зааж өгч байгаа. Яаран сандран бэлтгэл хангахгүйгээр, хүүхэд багачуудаа эрсдэлд оруулах нөхцөлд хичээл сургуулийг эхлүүлж болохгүй. Сургууль, цэцэрлэгээс эцэг эхчүүдэд заавар зөвлөмж өгнө. Тухайлбал хүүхдээ хичээлд явахаас нь өмнө халууныг хэмжинэ гэх зэргээр.

-Гадаадаас ирэх иргэдийг вакцинд хамрагдсан иргэдийг бүртгэх, тодорхой хугацаанд тусгаарлах журмыг гаргаж байгаа. Оюутан сурагчид, бизнес эрхлэгчид, эрүүл мэндийн шалтгаанаар гадагшаа явах иргэдийн хүсэлт тасрахгүй байна. Гэхдээ гадаад руу явах болон ирэх иргэдээ орхигдож хаягдахгүйгээр зохион байгуулах ажлууд хийгдэж байна.

-Хил хэзээнээс нээгдэх вэ. Хил нээгдэхгүй байгаагаас үүдэн Замын-үүд боомт дээр маш олон жолооч, иргэд орлогогүй болоод удаж байна. Тэнд эдийн засгийн тэг зогсолттой болсон гэж хэлж болно. Мөн уул уурхайн ажилчдыг хэрхэн зохицуулах вэ?

- Гуравдугаар сарын 30-ныг хүртэл Монгол Улсын хил гаалийг ачаа бараа бүтээгдэхүүнээс бусдыг хязгаарлах Засгийн газрын тогтоол гарсан. Энэ хугацаанд ачаа барааны оочер дараалал үүссэн асуудал байхгүй болно. Урд хил дээр Хятадын талд ариутгалын бункерийг барьж байгуулахтай холбоотой асуудал байгаагаас тодорхой хязгаарлалттай явж байгаа. Бүтээн байгуулалтын ажил нь удахгүй дуусна гэсэн мэдээлэл бидэнд бий.

Хойд хил буюу Алтанбулагийн боомтоор ачаа тээвэр хэвийн нэвтэрч эхэлсэн. Цаашдаа хилээ хэрхэн нээх, гадаад дотоод зорчилтоо яаж зохион байгуулах нь вакцинжуулалт болон тэдгээртэй холбоотой цаг үеийн эрсдэлийн үнэлгээ, ОУ-ын хил гаалийн дэглэм журамтай уялдуулна. Өнөөдрийн байдлаар БНХАУ гаднаас нислэг авахгүй байгаа. 

Олон орон хил гааль нь хаалттай хэвээр байгаа. Вакцинжуулалтад хамруулаад гадагш, дотогш зорчиж байгаа олон улсын жишгээр ажиллахаар төлөвлөж байгаа.

- Хоёрдугаар сарын 22-нд шинжилгээ өгсөн иргэдийн хариу 23-нд гарах байх. Шинжилгээний хариу авч амжаагүй ажилдаа явсан тохиолдолд халдварын эрсдэл үүсэх юм бишүү, тооцоо судалгаа хийсэн үү. Үүрэг гүйцэтгэж буй цагдаа нар хүнд нөхцөлд ажиллаж, өвдсөн мэдээллийг өгсөн. Энэ талаар мэдээлэл авч, газар дээр нь очиж танилцсан уу. Саун, караоке ажиллана гэж ойлгох уу?

- Үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчид амаргүй нөхцөлд ажиллаж байгаа. Энэ 12 хоногийн хугацаанд хүн хүч дутсан, зохион байгуулалт хийхэд хүндрэлтэй байсан, гаргасан шийдвэрүүд газар дээрээ хэрэгжихэд их, бага хэмжээний ойлголтын зөрүү, алдаа гарсан тохиолдол ч бий. Аль болох алдаа дутагдлыг засаж, зохион байгуулалтыг сайжруулж тэдний аюулгүй байдал, амь нас, эрүүл мэнд, ажиллах орчин нөхцөлийг хангах тал дээр шат шатандаа анхаарч ажиллаж ирсэн. Бүх зүйл сайхан байгаа гэж хэлэхгүй. Гадаа орчинд хяналт, зохион байгуулалт хийх амаргүй ажил. Манай иргэд хариуцлагатай, идэвхтэй, дэглэм журмаа сахисан учир хүндрэл багатай байна гэж ойлгож байгаа.

Хоёрдугаар сарын 23-ны өдөр "Нэг хаалга-Нэг иргэн" шинжилгээний дүгнэлтийг олон нийтэд тайлагнана. Өрх бүрээс шинжилгээ авч буй ажил цаашдаа зогсохгүй. Голомтоо тодорхойлсон, тархалтуудаа хумих боломжийг бүрдүүлсэн, нуугдмал голомтуудаа илрүүлсэн. Шинжилгээгээр илэрсэн 54 тохиолдлоос 8 нь идэвхтэй голомт илэрсэн. Цаашид тодорхой бүсүүдэд давтан тандалт хийнэ. Халдварын эрсдэл гарсан тохиолдолд нийтээр нь бус тухайн бүсэд нь хязгаарлалт тогтооно.

ААН-үүдийн 95%-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахдаа яг дэглэмээ барина. Ресторан, үзвэр үйлчилгээний газарт зайгаа барих, караоке зэрэгт  тусгайлсан журмын дагуу зохицуулагдана. Тухайн ААН дүрэм, журмаа дагаагүй ямар нэгэн эрсдэл үүссэн байвал сануулна, үйл ажиллагааг нь хязгаарлана.

Хүүхдээ харж буй эцэг эхэд гэрээсээ ажиллах нөхцөлийг хангах үүрэг чиглэлийг байгууллагуудад өгч байна

-Бүх шатны боловсролын байгууллагад 5-10 хүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг хэлний сургалтын төвүүд ТББ-даа орох уу, энэ байгууллагуудын үйл ажиллагаа хэрхэн зохион байгуулагдах вэ. Шар түвшинд тоглолтын талаар ямар нэгэн тайлбар байхгүй байна. Уралдаан тэмцээн гэдэгт соёл урлагийн арга хэмжээг тооцох уу?

- Ц.Ганзориг: Бид шар зэрэглэл рүү шилжиж байгаа. 5-10 хүнтэй сургалтын төв НХХЯ-нд харьяалагдаад, үйл ажиллагаа нь ЕБС-аас үл хамаараад хоёрдугаар сарын 23-наас үйл ажиллагаа нь нээгдэнэ. Хэлний болон мэргэжлийн сургалтын төвүүдийн үйл ажиллагаа нээгдэнэ гэсэн үг.

Уралдаан тэмцээн, аялал зугаалга буюу хүн олноороо цугларах газар, өргөтгөсөн худалдаа, үзэсгэлэн, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвүүд, диско баарыг/Шөнийн клуб/ хязгаарласан. Нийслэлд 940 орчим баар цэнгээний газар байдаг. Үүний 440 орчим нь караоке бөгөөд 4,000-5,000 ажлын байрыг агуулдаг.

Хүүхдийн тоглоомын төвийг нээхээр халдвар авах эрсдэл өндөр, хүүхэд хуулийн дагуу хариуцлага хүлээх чадваргүй тул хязгаарлаж байгаа юм.

Гоо сайхан, үсчин, бассейн, фитнес, караоке нээгдэнэ.

- Гуравдугаар сарын 8, 18-ны тэмдэглэлт баяраар урлагийнхан тоглолт зохион байгуулаад хүмүүс цуглуулдаг. Гэтэл 3 сарын 8-ны тэр олон тоглолтын дараа сургууль, цэцэрлэг эхлэх нь эрсдэл үүсээд хойшлогдох вий. Иймээс урлагийн арга хэмжээг зөвшөөрч байгаа юу?

- Урлагийн тоглолт зохион байгуулахад тухайн заалныхаа 30-50% хүртэлх хувийг дүүргэнэ гэж журамд заасан. Энэ нь 3,000 хүн хүлээн авах хүчин чадалтай заал бол 1,500-гаас хэтрэхгүй хүнтэй байна гэсэн үг.

-Амралтын газрууд ажиллах уу?

-Амралтын газрууд ажиллана. Албан байгууллагаараа явахыг хязгаарласан. Зөвхөн гэр бүлийн хүрээнд цөөн тооны хүн амарч болно гэж заасан.

-Цаашид хөл хорио тогтоох тухай УОК дээр яригдсан уу?

- Халдварын эрсдэл байхгүй гэж ойлгож болохгүй. Гэхдээ аль болох хэвийн үйл ажиллагаа явуулна. Цаашид хэсэгчилсэн байдлаар хязгаарлалт хийх зохицуулалт хийнэ.

Бүх салбарын үйл ажиллагааг нээж байгаа нь аюулгүй болчихлоо гэсэн үг биш. Тусгайлсан журмын дагуу халдвар хамгааллын дэглэмээ сахиж ажиллана гэдгийг иргэд, ААН-үүд сайн ойлгох хэрэгтэй.

-Уул уурхайн салбарын ажилчдын ажил, амралтын хуваарь ямар байгаа вэ. Оюутолгой компанид сүүлийн нэг сар гарснаас хойш 2, 3 хүн амь насаа алдчихлаа. Энэ нь ажил, амралтын хуваарь алдагдсанаас үүдэж байна гэж үзэх үндэслэл байна?

- Уул уурхайн салбарын тухайлсан компаниуд өөрсдийн дотоод дүрмийн дагуу сар шинийн баярын өмнө ээлж сольсон. Бидний хувьд дэглэм журам зөрчиж байгаа, илүү цагаар ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байхгүй учраас хуваарийнхаа дагуу зохицуулаад явж байгаа.

- 12 хүртэлх насны гурван хүүхэдтэй төрийн албан хаагч цар тахлын улмаас гэртээ хүүхдээ харж байсан. Хичээл сургуулийг эхлүүлэхгүй хойшлуулсан учир яаж зохицуулах вэ, хүүхдээ хараад гэртээ байж байх уу, ажилдаа орох уу?

- Эцэг эхчүүдэд хүндрэл их байгаа. Сургууль, цэцэрлэгийн хичээл /2021.03.10/ эхлэх хүртэл ААН, төрийн байгууллагууд зохицуулалт хийх үүднээс эцэг, эхийн хүсэлт болон өөрсдийн дотоод зохион байгуулалтын хүрээнд цахимаар, гэрээсээ ажиллах боломжоор хангах үүрэг чиглэл өгч байна.

- Зарим эцэг, эхчүүд цар тахлын эрсдэлээс шалтгаалаад хүүхдээ танхимын хичээлд явуулна, явуулахгүй гэдэг талцал байна. Хүүхдээ хичээлд нь явуулахгүй байж болох уу?

- Боловсролын байгууллага бэлтгэлээ хангаж ажиллаж байгаа. Цаг үеийн байдалтай холбогдуулан аль болох эрсдэлгүй нөхцөлд байлгахыг зорьж байна. Эцэг эхчүүдэд айдас хүйдэс байна. Нөгөө хэсэг нь танхимаар хичээллүүлмээр байна гэж байна. УОК-ын байр суурь бол хүүхдүүдийг танхимаар хичээллэсэн ч бай хичээллээгүй ч бай эрсдэлгүй байх нөхцөлийг бүрдүүлэх. Ингэхдээ салбарын яамны бодлого зохицуулалтын хүрээнд авч хэрэгжүүлэх саналын хүрээнд зохион байгуулна.

/2021.02.20/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

ШУУД ҮЗЭХ:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
40
Зураг
ЗӨВ, ГОЁ
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
63 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.78.62] 2021/2/24
Зурхайчид 2021 2020 оны үйл явдал давтагдана
0 | 0 Хариулах
Irgen [202.126.89.78] 2021/2/22
Одоо Их,Дээд сургуулийн хичээлийг оруулаад 4 сараас ЕБС- н хичээлииг оруулах,зуны амралтыг 7 сарын 10 с болгох нь зөв.Зун 45 хоног амрах хангалттай.
3 | 4 Хариулах
Зочин [66.181.161.30] 2021/2/22
Chi irgen bish bn
1 | 0 Хариулах
Сайн бна [103.26.194.172] 2021/2/21
Саун ажиллана ура ааааааа. Сайхан суумаар бна да
0 | 0 Хариулах
Зочин [64.119.17.75] 2021/2/21
Эцэг эхчүүд хүүхдээ танхимаар хичээллүүлэхийг зөвшөөрөх эсэх санал хураасан биз дээ. Зөвшөөрсөн эцэг эхийн хүүхдийг танхимаар, зөвшөөрөөгүй эцэг эхийн хүүхдийг онлайнаар хичээллүүлээд тв хичээлээ хаамаар юм. Гэхдээ холоос, автобус унаанд сууж ирдэг хүүхэд онлайн хичээллэх нь зөв байх
3 | 2 Хариулах
м ан гарууд [202.179.27.53] 2021/2/21
СОНГУУЛЬД ХАНДИВААС ХУЛГАЙЛСАН
0 | 0 Хариулах
Зочин [49.0.142.2] 2021/2/21
18 нд явуулын автобусанд өгсөн шинжилгээний хариу одоо болтол алга
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.82] 2021/2/21
zaalaa neegeech bassein fitness 2oo neej bgm bol
0 | 2 Хариулах
Зочин [103.229.123.109] 2021/2/21
neelgui yah we dee unshaad oilgochih chadalgui ymu
2 | 0 Хариулах
ouch [203.91.115.39] 2021/2/21
Saun bassein neej yaj boldog bainaa? usand selj bhda, saund suuj baihdaa masktai ywah uu?? Logik haana baigaan be burhan mine
0 | 0 Хариулах
Зочин [202.170.81.116] 2021/2/22
hunii biyes yalgarah buh turliin shingend virus yavj bgqa gej oilgoson yum san, saun bassein arai ert uu gui yu
0 | 0 Хариулах
Ball [66.181.177.187] 2021/2/21
Zaal neehinmu neehgunmu
7 | 0 Хариулах
Oyutan [202.55.188.86] 2021/2/21
Hamgiin turuund ih deed surguuli bolon togsoh angiin suragchdiig oruulah heregtei
5 | 7 Хариулах
Oyutan [202.55.188.86] 2021/2/21
Hamgiin turuund ih deed surguulia oruulah heregtei mon ahlah angiihniig martaj bolohgui
2 | 4 Хариулах
Зочин [122.201.31.149] 2021/2/21
Hul horio hiiye gesen humuus huduu ruugee yavj ger buldee hul horiogoo hiivel taarna.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.176.132] 2021/2/21
zow zow jagsaj bj neg yum UOK-g zuv chiglel ruu ajiluullaa shuu ard tumen. Odoo vaktsin orj irlee, bas ene hoorond ediin zasgaa sergeej ene virustai zuv temtsej, zohitsoj amidrah chuhal gdgiig sain oilgojee
1 | 0 Хариулах
Сайн бичээч [202.9.40.7] 2021/2/21
23 хүртэл хатуу хөл хориотой л гэх.Тэгснээ бүх шатны боловсролын байгууллагыг нээх бэлтгэл ажил хийгдэж бна гэх.Дахиад л бөөн үл ойлголцол үүссэн гээд л нөгөө муу цагдаа эмч багш нар руугаа чихээд л загнаад л өнгөрөх вий дээ Эрүүл мэндийг маань хамгаалах гээд ч бгаам шиг, хувийн бизнес эрхлэгч, олон нийтэд тал алдахгүйг хичээгээд ч бгаам шиг.Зохицуулалтаа шат шатандаа сайн шийдээрэй дээ.Дээгүүрээ том2 юм яриад л халуун цэг дээрх ажилчин мэргэжилтнүүдээсээ санал онол сонсоорой
1 | 0 Хариулах
Зочин [66.181.191.98] 2021/2/21
Амарсайхан хулгөйч аа Алтанбулагийн хил нээж болохгүй караоке онгойлгож болохгүй
2 | 1 Хариулах
Zochin zochi [202.126.90.148] 2021/2/21
Hedii tand hen negen taalagdahg i bailaa ch bvdvvleg vg heleer bvv doromjil.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.74.31] 2021/2/21
Кароаке бол жинхэнэ өвчин тараадаг газар Согтуу Монголчууд шүү
4 | 1 Хариулах
Zaya [202.126.89.130] 2021/2/21
Amidarlaa zalguulj bgaa xvmvvs zondoo bgaa shdee zaawal kapoaked oph estoi ymuu oopiin uxamsap shdee
2 | 1 Хариулах
Zochin zochi [202.126.90.148] 2021/2/21
Oroh n oroof bolih n bolino biz. Zaaval or gee uy.
0 | 0 Хариулах
Zochin [64.119.19.124] 2021/2/21
Битүү хатуу л юм ярих юм даа. Болно ч гээд байгаа юм шиг. Болохгүй ч гээд байгаа юм шиг. Татаа тунгаа хийлгэчих юм даа. Яг цаг нь болохоор тэр журмаараа бүх юм нь болохгүй л болчих байхдоо. Ноднин зарим байгууллагууд хамаг юм нээчихээд байхад л хөл хорио, сул зогсолт гээд 9, 10 сар гартал ажил ч хийлгээгүй шүү дээ. Цэцэрлэг, сургууль эхэлчихээд байхад л хөл хорио, сул зогсолт гээд л байлгаад байсан.
5 | 0 Хариулах
Zochin zochi [202.126.90.148] 2021/2/21
Ene ygaasaa zohitsyylahad mash tuvugtei aduudal.hamtarch oilgoltsoh l heregtei.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.192] 2021/2/21
Karaoke neehee bolio arai dendnee
7 | 3 Хариулах
Zochin zochi [202.126.90.148] 2021/2/21
Chamaig chirch oryylahgvi
0 | 0 Хариулах
Зочин [192.82.76.87] 2021/2/21
Караоке нээх хэрэг байсан юм уу? Бассейнд бол нэг халдвартай хүн орлоо gg. Бараа нээчихгүй яасын зарчмын ялгаа байхгүй адилхан бизнесс
3 | 6 Хариулах
Зочин [183.81.170.26] 2021/2/21
Oyutnuudaa oruulmaar bainaa
4 | 1 Хариулах
zochin [202.55.188.105] 2021/2/21
Karaoke-d sogtson humuus mikrofonoo bulaatsaldaad shulseeree budaad saihan haldvar taraah ni dee
10 | 2 Хариулах
Зочин [202.126.89.1] 2021/2/21
Oyutnuuda hamgin turuund oruulaarai
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.110] 2021/2/21
hiceel oruulmaargvbn
4 | 3 Хариулах
Зочин [66.181.187.37] 2021/2/20
Za karaoke ntr arai shu. Mongoliin karaokenuud agaariin soliltsoo muu neg uruund orood arhi uugaad 2micee bie biendee damjuulaad covid bol batalgaatai haldana.
22 | 3 Хариулах
зочин [122.201.22.166] 2021/2/20
Монголчууд дотоодын халдвараа бүрэн хяналтанд авч чадаагүй хэрнээ хориогоо цуцлалаа баярлалаа. Улаанбаатарын бүх иргэд дуртай газраараа хүссэн зүйлээ хийж явах цаг ирэхэд 2 хоног үлдлээ. Архиа уу хамтдаа наргин цэнгэе ахан дүүсээ...
10 | 3 Хариулах
Зочин [103.10.20.69] 2021/2/20
Tsahim togloom nas zaaj uilchilj boldoggui umu, biznesee sergeeh talaas ni harahgui umu
5 | 2 Хариулах
Зочин [192.82.71.219] 2021/2/20
Ene gazruudad bol karaoke l iluu bna hereggui arhi uuna bituu uruund shulsee uschuuleed l duulj ugnu shuudee!! Gehdee yaahav minii huvid ordoggui bolhoor gaigui.
13 | 1 Хариулах
Zochin [66.181.161.47] 2021/2/20
Nomiin san neehuu? Ydaj 12iinhon eyshdee beldej nomiin sand suuj blhuu?
6 | 0 Хариулах
Дөнгөж [202.9.46.59] 2021/2/20
Сая ХУД-ийн 300 ортой эмнэлгийн 3 ажилтан халдварт өртсөн нь батлагджээ. Гэтэл ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Буянтогтох нь хавьтал болсон хэрнээ утсаа салган усанд хаясан чулуу мэт алга болсон нь ХӨСҮТ-ийнхнийг сандаргаж байна
5 | 0 Хариулах
Зочин [203.91.115.37] 2021/2/20
Zugeer helehed, ene shinjilgee avaad sorog garsan humuus iin tsaana heden hun nuugdmal baidal tai haldvartai baigaa ve
7 | 1 Хариулах
Зочин [202.126.88.46] 2021/2/20
nomiin san?
2 | 0 Хариулах
Зочин [49.0.142.202] 2021/2/20
номын сан нээгдэнэ гэж ойлгосон. хориото гь цахим тоглоом, баар
0 | 0 Хариулах
МЭДЭЭ УНШ [185.209.177.133] 2021/2/20
4 сарын 1-ээс Израиль, Грек, Гипр, Их Британи, Эстони, Румын, Серб, Гүрж, Сейшелийн арлууд вакцин тариулсан паспорттой иргэдэд харилцан хилээ нээхээр болжээ. Израилийн Ерөнхийлөгч Реувен Ривлин олон улс орнууд вакцины ногоон паспорттой болохыг уриалжээ.
2 | 2 Хариулах
Зочин [185.209.177.147] 2021/2/20
Өмнөд Солонгост явуулсан судалгаагаар тус улсын 10 иргэн тутмын долоо нь коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтад хамрагдахад бэлэн хэмээн хариулсан талаар Ёнхап агентлаг мэдээлжээ.
3 | 2 Хариулах
Зочин [185.209.177.147] 2021/2/20
Сонгуулийн шоу хийгээд байна гэж үзэж болно л доо. Та нарыг сайн хамгааллаа биднийг сонгоорой. Хурандааг сонгоорой гээд хилээ хааж байгаад сонгууль хийнэ дээ.
5 | 0 Хариулах
Зочин [185.209.177.147] 2021/2/20
Буриад жуулчин авч шинэлж байна. Тодруулбал, эхний ээлжийн жуулчид Москвагаас ирсэн бөгөөд тэд Буриадын Өвлийн өвгөн болох Цагаан Өвгөнтэй уулзаж, буриад ёс уламжлалтай танилцжээ. Шинийн нэгний өглөө уламжлал ёсоор сүм хийдүүдэд ном хурж, буриад зоныг ирэх ондоо амжилт бүтээл арвин, эрүүл энхийн байхын тухайд ерөөл тавьсан байна. Сагаалганы өдрүүдэд Буриадаар аялах жуулчид Иволгийн дацан орж, Итгэл хамбад мөргөн, 33 метрийн өндөр Буддын хөшөөг үзэн сонирхож, Дорнын анагаах ухааны төвүүдээр зочлон, Байгал нуурын эрэгт амрах гэсэн хөтөлбөртэй аж. Жуулчид хүлээн авч, баярын өдрүүдэд буриад түмний ёс заншлыг таниулж, Буриадын түүх, соёл, байгалийн дурсгалт газруудаар аялуулжээ.
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.252] 2021/2/20
solongosd fitness zaal n haalttai tsahim togloom neelttei bna logicoor bodood uzeech hun hoorondiin zaigaa barichina maskaa zuugeed uilchluulchine yaaj iim sonin shiidveruud gargadag bnaa
8 | 2 Хариулах
Зочин [185.209.177.147] 2021/2/20
Тэр ч бүр айхтар дэгдсэн газар бизнес нээлттэй. Монголд бараг тахалгүй гэж үзэж болно.
1 | 1 Хариулах
Зочин [64.119.20.39] 2021/2/21
Solongost fitness neelttei bga sain ym unshij sudalchaad yri
0 | 0 Хариулах
Зочин [64.119.20.194] 2021/2/20
Karaoke yaagaad neej bgaan? idej uugaad Hashgarch duulaad buun virus tarnashdee
16 | 5 Хариулах
Zzi [202.126.90.16] 2021/2/20
Niit heden karaoke ajillaj tuund heden hun ajillaj ar amidralaa awc ywdag bilee? Ersdeltei gej uzej bwl orohgui bhad boloo yum bishuu? Holiin yumand iluu sanaa zowhiin.
1 | 3 Хариулах
Зочин [202.126.89.252] 2021/2/20
tsahim togloomoo neegeechee
5 | 5 Хариулах
AAAAAAAAAA [202.131.225.197] 2021/2/20
Bitgii tegej hudlaa yarij bgaach uul uurhain ajlchid tsagtaa ywj bga gnuu 40 honotson humuus end bn
4 | 0 Хариулах
Зочин [192.82.74.94] 2021/2/20
Спорт клубуудээ яах юм бэ
4 | 3 Хариулах
zochin [202.9.46.240] 2021/2/20
karaoke neej bj esport togloomiin gazraa neegeechee,tertei tergui nasand hursen hun orohoor tsohitsuulsan. suudal algasaad neeheed uy n bolohgui bga buten jil haalttai bailaa hetsuu bn
11 | 2 Хариулах
Зочин [202.126.89.252] 2021/2/20
tiishd
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.1] 2021/2/21
Хёмааралгүй болж эдгэрээд зүгээр юм биш үү?
0 | 1 Хариулах
Зочин [103.229.122.117] 2021/2/20
Хэлний болон мэргэжлийн сургалтын төвүүдийн үйл ажиллагаа 23с нээгдэнэ гэсэн үг үү
0 | 0 Хариулах
Зочин [185.107.95.226] 2021/2/20
хүний тоог нь заачихсан бн
0 | 0 Хариулах
Анхаарах [103.26.194.120] 2021/2/20
Манайхан анх караоке зочид буудал урлагийн тоглотоос л халдвар огцом тархсан шүү дээ
23 | 1 Хариулах
123 [66.181.182.152] 2021/2/20
за чаагаад бай
0 | 9 Хариулах
Зочин [64.119.25.34] 2021/2/20
Karaokeg neej yadgiin be
11 | 2 Хариулах
Зочин [66.181.161.72] 2021/2/20
Хүүхэдтэй болон жирэмсэн оюутнууд хичээлд явж ардаа бхс хүмүүсийг эрсдэлд учруулах болох юм... Хүүхдэд вакцин хийж болку гэчхээл жирэмсэн эмэгтэйчүүдээ яах ёстойм бол дооо... Тэр талаар бас ярилцах хэргтэй юм шиг.
0 | 2 Хариулах
Зочин [202.9.46.59] 2021/2/20
Жирэмсэн эмэгтэй вакцин хийлгэж болохгүй , халдварын эрсдэлээс сэргийлж гадуур явахгүй байвал зохино
5 | 0 Хариулах
Зочин [223.104.39.114] 2021/2/21
jiliin choloo avchih.
2 | 0 Хариулах