Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Ипотекийн зээлийн санхүүжилт хэвийн олгогдож байна"

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголбанк болон арилжааны банкны санхүүжилтийн хүрээнд 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн хооронд банкууд нийт 99.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 1,362 өрхөд олгосон болохыг Монголбакнаас мэдээллээ. 

Тодруулбал, 

  • Монголбанкны эх үүсвэрээр 974 иргэнд, 62.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгогдсон.  
  • Банкны эх үүсвэрийн санхүүжилтээр 388 иргэнд 37.2 тэрбум төгрөгийг олгожээ. 

Түүнчлэн коронавируст цар тахлын хүндрэлтэй холбоотойгоор банкууд орон сууцны ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг иргэдээс хүлээн авч шийдвэрлэж буй аж. 

Энэ оны нэгдүгээр сарын 22-ны байдлаар нийт 53,180 зээлдэгч хүсэлт гаргаснаас 52,384 хүсэлтийг буюу 99 орчим хувийг бүрэн шийдвэрлэж, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан байна.

Банкууд нэгдүгээр сарын 30-ны өдрийг дуустал иргэдээс ипотекийн зээлийг хойшлуулах талаар хүсэлтийг цахимаар хүлээн авч байгаа юм. 

Үүнээс гадна ипотекийн зээлийг банкууд олгохгүй байна гэх гомдол мэдээлэл иргэдээс ирээд буй. Иймд зээлийн санхүүжилт олгож байгаа эсэхийг Монголбанкнаас тодруулахад "Санхүүжилт олгогдож байгаа. Монголбанкаас бол хуваарилах хугацаандаа хуваарилаад явж байгаа” гэв. 

Түүнчлэн арилжааны банкууд цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор үйл ажиллагаандаа гарч буй саатлаас шалтгаалаад янз бүрийн хариулт өгч байгаа байх гэдгийг албаны эх сурвалж хэлсэн юм.