Боловсрол хөдөлмөр эрхлэлтэд ямар чухал байгааг Үндэсний статистикийн хороо "Хүн ам, орон сууцны 2020 оны тооллого"-ын үр дүнд тулгуурлан хийсэн судалгааны үр дүн харуулж байна.
Уг судалгаагаар боловсролын түвшин хөдөлмөр эрхлэлтийг дэмжээд зогсохгүй ирээдүй хойч болсон хүүхдүүдийн боловсролд ч чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь нотлогджээ.
Тэр тусмаа эцэг, эхийн боловсролын түвшин хүүхдийн боловсролын түвшинтэй хүчтэй хамааралтай байгааг доорх гурван үр дүн илтгэж байна. Өөрөөр хэлбэл, эцэг, эхийн боловсролын түвшин нэмэгдэх хэрээр хүүхдийн сургуульд сурах жил нэмэгдэж байгаа явдал юм.
Мөн 12 жил сургуульд сурсан хүний хөдөлмөр эрхлэх магадлал 73.2% байгаа бол 16 жил сурахад хөдөлмөр эрхлэх магадлал 76.8% гэсэн дүгнэлт гарчээ.
Монгол Улсад хөдөлмөрийн насны буюу 15 ба түүнээс дээш насны 2.17 сая иргэн байгаагаас 1.29 сая нь ажиллах хүч бөгөөд 1.16 сая нь ажил эрхэлж байна.
Манай улс хөдөлмөрийн нөөцийнхөө 53.8%-ийг л эргүүлэн ашиглаж байгаа аж. Дэлхийн дундаж 2018 оны байдлаар 56.1%-тай байгаа бол дунджаас дээгүүр орлоготой орнууд 54.6%, өндөр орлоготой орнууд 59.1%-ийг эргүүлэн ашигласан байна. Тухайлбал,
Манай улсын хувьд мэргэжилтэй хүнийг мэргэжилгүй хүнтэй харьцуулахад хөдөлмөр эрхлэх магадлал 21.5% илүү байгаа тул иргэдэд мэргэжил эзэмшүүлэх ажиллагааг тасралтгүй зохион байгуулах нь үр дүнтэй хэмээн дүгнэжээ.