Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгээс манай улсад AstraZeneca-ийн Covishield вакциныг 4 сая тун нийлүүлэх боломжтой гэжээ

Х.Алтанзагас, iKon.mn
2021 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

БНЭУ-ын Ерөнхий сайд манай улсад ойрын хугацаанд коронавирусийн эсрэг вакцин нийлүүлэх болсноо өнөөдөр мэдэгдлээ.

Эх сурвалжийн мэдээлснээр БНЭУ-д үйлдвэрлэж буй AstraZeneca компанийн Covishield вакциныг нийлүүлэх юм байна. Их Британийн засгийн газар Оксфордын их сургууль, AstraZeneca компани уг вакциныг хамтран бүтээжээ.

Манай улс уг вакциныг хандиваар бус худалдаж авах юм байна.

Манай улс хэдэн сая тун вакцин авах тухай ярилцаж байгаа бөгөөд Энэтхэгийн талаас 4 сая тунг нийлүүлэх боломжтойгоо мэдэгджээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлснээр талууд вакцин нийлүүлэх хүрээнд өнөөдрөөс буюу 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 150 монгол эмчийг цахим сургалтад хамруулж эхэлсэн.

Харин тээвэрлэлт, хадгалалт, вакцинжуулах ажил бэлэн болсон бөгөөд вакцины тоо хэмжээ, нийлүүлэх хуваарийг дипломат шугамаар тохиролцох юм байна.

https://www.facebook.com/mongolulsiinzasgiingazar/videos/246584657066160