АЙЧИ НАГОЯ 2026: Гимнастикч Д.Энхтүвшин VI байр эзэллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Спортын гимнастикийн тамирчин Д.Энхтүвшин Азийн наадмын харайлтын төрөлд шигшээд өрсөлдлөө.

Манай тамирчин урьдчилсан шатанд 13.216 оноогоор шилдэг наймд шалгарсан юм.

Улмаар шигшээд 13.733 оноогоор VI байр эзэллээ. Энэ төрөлд Филиппиний Карлос Юло  14.599 оноогоор алтан медаль хүртсэн бол Ираны Махди Олфати мөнгө, Хонконгийн Ка Ки Нг хүрэл медаль зүүв.

Д.Энхтүвшингийн ард Вьетнамын Хай Хан Трин, Малайзын Мухаммад Шарул Аймы нар жагсав.

Энэ төрөлд алтан медаль хүртсэн Филиппиний Карлос Юло олимпын хошой алт, дэлхийн гурван алт, хос мөнгө, гурван хүрэл, тивийн аваргаас 12 алтан медаль хүртсэн нэгэн. Тэгвэл энэ удаагийн Азийн наадмаас хоёр дахь алтаа авлаа.