Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Pfizer, Moderna, AstraZeneca компанийн вакцинуудыг өнөөдөр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэжээ

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
dawn.com

Өнгөрсөн хугацаанд коронавирусийн эсрэг Pfizer, Moderna, AstraZeneca гэсэн гурван гол вакцин үйлдвэрлэгдэн гараад буй. Тэгвэл эдгээр гурван үйлдвэрийн вакциныг өнөөдөр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл өглөө.

Ингэснээр манай улс иргэдээ коронавирусийн дархлаажуулалтад хамруулах бэлтгэлээ бүрэн хийж дуусаж байгаа тэрбээр онцоллоо. Цаашдаа вакциныг богино хугацаанд оруулж ирэх талаар анхааран ажиллахаа Т.Мөнхсайхан сайд хэллээ.

Өнөөдрийн байдлаар есөн үйлдвэрлэгчийн вакциныг дэлхийн 41 орны 24 сая хүнд хийгээд байгаа аж. ДЭМБ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Pfizer-ийн  вакциныг албан ёсоор бүртгэсэн. 

Манай улс Дархлаажуулалтын тухай хуулийнхаа дагуу ДЭМБ-аас баталгаажуулж, бүртгэсэн вакциныг хүн амдаа хийнэ. 

"Вакцинжуулалтын бүртгэлийн нэгдсэн дэвтэр манай улсад байдаггүй. Тиймээс коронавирусийн эсрэг дархлаажуулалтын үеэр иргэдээ вакцины бүртгэлийн дэвтэртэй болгоход анхаарч ажиллаж байна. Вакциныг нэн тэргүүнд өндөр эрсдэлтэй байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад, дараагийн ээлжид халдвар авах өндөр эрсдэлтэй өндөр настнууд, архаг суурь өвчтэй хүмүүсээ дархлаажуулах гэгчлэн үндэсний төлөвлөгөөгөө баталсан" хэмээн ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан хэллээ. 

ВИДЕО:

https://fb.watch/2WJbJ2LV_1/