ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2026/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

АЙЧИ НАГОЯ 2026: Боксчин М.Энхжаргал шөвгийн наймд шалгарав

Э.Тэмүүлэн, iKon.mn
2026 оны 9 сарын 25
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Ч.Ганболд

Азийн наадмын боксын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал өнөөдөр эхний тулаанаа хийлээ.

Энэ жинд 18 улсын боксчин өрсөлдөж байгаагаас манай тамирчин эхний тойрогт хийлээд БНСУ-ын И Ён Янтай тулалдлаа. Эн тэнцүү өрсөлдөөний эцэст шүүгчдийн саналаар М.Энхжаргал 3:2-оор өрсөлдөгчөө буулган авав.

зураг
 
Гэрэл зургийг Ч.Ганболд

М.Энхжаргал шөвгийн наймд Хойд Солонгосын Пак Чоль Митэй тулна. Тэдний тулаан Улаанбаатарын цагаар энэ сарын 27-ны 11:45 цагт болох хуваарьтай юм.