Улсын онцгой комиссын шуурхай Штабаас мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ: /2021.01.18/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “2020 оны 11, 12 дугаар сарын нислэгүүд цуцлагдсантай холбоотойгоор ГХЯ-наас 100 орчим иргэнд санхүүгийн болон бусад тусламж, дэмжлэг үзүүлээд байна.
Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш ГХЯ-наас УОК-т гадаадад байгаа иргэдээ татах саналыг тогтмол тавьж ирсэн. УОК-ын шийдвэрийy дагуу энэ сард манай иргэдийн хамгийн олноор оршин суудаг БНСУ руу нэг нислэг үйлдсэн.
Мөн энэ сарын 22 болон 31-ний өдрүүдэд БНСУ руу нэмэлт нислэг үйлдэж 320 орчим иргэнээ эх оронд нь авчрахаар шийдвэрлэлээ.
Энэхүү төлөвлөгөөг нөөц бололцоондоо тулгуурлан гаргасныг өнөөдөр албан ёсоор зарлаж байна” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!