Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

2020 оныг гэртээ дурсамж дүүрэн үдэх гайхалтай санаанууд

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 30
Сурталчилгаа

Энэ жил бид хөл хориотой холбоотойгоор бүгд гэр гэртээ хуучин оноо үдэж, шинэ жилээ угтах юм. Тиймээс та бүхэндээ 2020 оныг гэртээ, гэр бүлийхэнтэйгээ дурсамж дүүрэн үдэх гайхалтай санаануудыг хуваалцаж байна.

Хайртай хүмүүсдээ бэлэг бэлдэх

Хүнээс бэлэг авах,  хайртай хүмүүстээ бэлэг өгөхөөс илүү гайхалтай зүйл байдаг гэж үү? Хамгийн гол нь тэднийхээ дуртай зүйлсийг, чамин боодол, баглаатайгаар өгөх бүр ч илүү дурсамжтай байх болно.

Францын алдарт байгалийн гаралтай амьд байгалийн нандин бэлгийг гэр бүлийн гишүүн бүрдээ зориулахыг танд санал болгоё.

Та шинэ оны сүүлийн өдрүүдэд бэлэг хайж байгаа бол  Хан-Уулын Имарт салбар өдөр бүр 09:00 – 21:00 цаг хүртэл ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Хямдралтай бэлгийн багцуудын мэдээллийг эндээс авах болон 7509-0110 утсаар холбогдоорой.

Гэр бүлийнхээ шилдгийн шилдгийг шалгаруулах ёслол

Хуучин оны төгсгөл шинэ оны босгон дээр бүхий л албан байгууллага, хувь хүн алдаа оноогоо шүүн тунгааж, амжилт бүтээлээ дүгнэдгийн адил гэрийнхээ шилдэг гишүүнийг ёслол төгөлдөр шалгаруулан өргөмжлөл бэлэг гардуулаарай.

Ингэхдээ хүн бүр ёслол төгөлдөр сайхан хувцаслаж, сайхан баярын ширээ засаарай. Гэр бүлийн гишүүн бүрээ урамшуулсан ч болно шүү дээ.

Супер аав өргөмжлөл, Бяцхан гэрийн босс өргөмжлөл,  Шилдгийн шилдэг ээж өргөмжлөл гэх мэтээр хөгжилтэй байлгаж яагаад болохгүй гэж?

 

Хүслийн захиа

Гэр бүлийн гишүүн бүр ирж буй 2021 ондоо биелүүлэхийг хүссэн хүслээ, хүрэхийг хүссэн зорилгоо захиа болгон бичээд нуугаарай. Харин 2022 оны гаран торгон мөчид хамтдаа хүслийн захиагаа нээж үзээд хүсэл зорилгоо биелүүлж чадсан эсэхээ  уншаарай.

 

Танд ирж буй шинэ оны мэндийг хүргэж, бидний бэлтгэсэн бяцхан санаануудыг хэрэгжүүлж сайхан баярлахыг хүсэн ерөөе!

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.