Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ “АР ДИ СИ СИ” ХХК

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 30
Сурталчилгаа
 

Монголын татварын алба 21 дэх жилдээ “ЭРСДЭЛИЙН ЭСРЭГ ХАМТДАА” уриан дор "Татвар төлөгчдийн өдрүүд 2020”-ийг орон даяар цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Татварын газраас нийслэлийн шилдэг татвар төлөгч 20 аж ахуйн нэгжийг тодруулсан бөгөөд Монгол улсад төр хувийн хэвшлийн түншлэл-концессын төслийг хэрэгжүүлэгч, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн тусгай зориулалтын авто зам эзэмшигч “Ар Ди Си Си” ХХК нь тус аж ахуйн нэгжүүдээс эхний 5-д шалгарч, шагналаа Нийслэлийн Татварын газраас 2020 оны 12 сарын 17-ны өдөр гардаж авлаа.

Шилдэг татвар төлөгчдийг шалгаруулахдаа олон үзүүлэлтийг шалгуур болгодог. Тухайлбал, байгуулагдсан цагаас эхлэн жигд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлөлтөөрөө тэргүүлсэн байх, татвараа цаг хугацаандаа төлдөг, татварын бүх тайланг үнэн зөв, алдаагүй гаргасан, татварын өргүй байх, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаа эсэх зэрэг шалгуурыг хангасан байх ёстой юм.

Монгол Улсын Татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэлбэрэлтгүй биелүүлж, улс, нийслэл, орон нутгийн төсөв бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж, Нийслэлийн шилдэг татвар төлөгчийн болзлыг хангасан нь манай хамт олны хувьд 2016 онд Монгол Улсын шилдэг татвар төлөгч 99 аж ахуйн нэгжийн нэгээр тодорч байсан ололт амжилтаа бататгасан үйл явдал боллоо.

Ар Ди Си Си ХХК-ийн хамт олны зүгээс та бүхэндээ:

Угтах ондоо бүтээлээр дүүрэн
Ургах наран адил амжилтаар баян

Урам тэтгэсэн амьдралын эрчимтэй
Урагшлан тэмүүлж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.