Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр 18 хүний шинжилгээнээс коронавирус илэрч, улсын хэмжээнд нийт 941 батлагдсан тохиолдол бүртгэгдэж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.12.18/

https://www.facebook.com/iKonNews/videos/146058317013757

“Өчигдөр улсын хэмжээнд 9,070 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн 18 тохиолдол нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн байна.

Ингээд Монгол Улсын хэмжээнд коронавирусийн бүртгэгдсэн нийт тохиолдол 941 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 473 хүн эдгэрээд байгаа бол нийтдээ 452 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Улсын хэмжээнд оношилгооны цэгээр 399,329 хүн үйлчлүүлж, коронавирус илрүүлэх шинжилгээнд хамрагдсан байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ЗӨСҮТ-ийн өвчин судлалын баг өвчлөл гарсан газруудын 30 объектын 5,375 метр квадрат талбайг ариутгажээ.

Мөн хугацаанд тусгай дугаарын долоон утсанд 10,328 хүн хандаж, эмнэлэг үйлчилгээтэй холбоотой болон коронавирустэй холбоотой зөвлөмж авсан бол ЭМЯ-ны 32-30-02 дугаарын утсанд 305 хүн холбогдож зөвлөгөө авжээ” гэсэн мэдээлэл өглөө.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.