Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: PCR шинжилгээ өгөөд гарч явах үедээ ч халдвар авах эрсдэлтэй нөхцөлд бид бүгд амьдарч байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

PCR шинжилгээ бол халдвар аваагүй гэдгийн баталгаа биш гэдгийг Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл сануулав.

Тэрбээр “Бид бүгд халдварт өртөх эрсдэлт нөхцөлд амьдарч байна. Иймд иргэд эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагах болон дархлаагаа дэмжиж, эрсдэлийг бууруулах нь чухал гэдгийг санах хэрэгтэй. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн хүн л гэхэд эмнэлэгт хэвтэхдээ PCR шинжилгээ нь сөрөг гарсан.

Эндээс PCR шинжилгээ гэдэг нь таныг коронавирусийн халдвар аваагүй гэдгийн баталгаа биш гэдгийг харуулж байна.

Өөрөөр хэлбэл, PCR шинжилгээ нь вирусийн тодорхой гарч буй хэмжээ, таньц, тухайн хүний биеийн байдал зэргээс шалтгаалан халдварласан бол хэзээ нь ч илэрч болно. Гэтэл иргэдийн дунд PCR шинжилгээ өгөөд сөрөг гарсан, би одоо эрүүл, амны хаалт хэрэггүй гэж ярьдаг, амны хаалтаа зүүхээ больдог хүмүүс байна.

PCR шинжилгээ өгөөд гарч явах үедээ ч халдвар авах эрсдэлтэй. Тиймээс шинжилгээ бол халдвар аваагүй гэдгийн баталгаа биш гэдгийг дахин хэлье. Иймд хүн хоорондын зай бариад, амны хаалтаа цаг тутамд сольж, зөв зүүж, халдвараас сэргийлэх хэрэгтэйг сануулж байна" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/146058317013757

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.