Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр 89 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо нийт тохиолдлын 50 хувьд хүрлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн халдварт өртсөн хүмүүсээс өнөөдөр 89 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Тэрбээр "ХӨСҮТ-ийн Халдвартын клиникээс эдгэрч гарсан, хөнгөн хүмүүсийг Яармаг дахь 300 ортой эмнэлэгт тусгаарлан ажиглаж байгаад эмнэлгээс гаргаж байгаа. Өнөөдөр 89 хүний эмчилгээ, хяналтынх нь хугацаа дуусаж эмнэлгээс гарлаа. Ингээд Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт 941 халдварын тохиолдлоос одоогоор 473 хүн буюу 50.3 хувь нь эдгэрээд байна.

Эрүүл мэндийн ажилчид мэргэжлийн ур чадвараа гаргаж, халдварыг эмчлэх үйлсэд амжилт гаргаж, нийт тохиолдлын тал хувийг нь эдгэрүүлж чаджээ.

Одоогоор ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн 300 ортой эмнэлэг болон Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 459 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна.

Тэдгээр хүний биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-423
  • Хүндэвтэр-32
  • Хүнд-3
  • Маш хүнд-1 хүн байна" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/146058317013757

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.