Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Шинжилгээний хариу эерэг гарсан, тийз нь баталгаажаагүй хоёр иргэнийг Франкфуртийн нислэгээр авчраагүй"

Г.Номин, iKon.mn
2020 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тусгай үүргийн нислэгээр ирж буй иргэд коронавирус илрүүлэх шинжилгээ өгч байгаа. Тэгвэл өчигдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэх гэж байсан нэг иргэний шинжилгээний хариу эерэг гарсан тул онгоцонд суулгахгүй байх шийдвэр гаргажээ.

Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Тус онгоцоор ирэх бусад зорчигчдыг эрсдэлээс хамгаалах үүднээс халдвартай иргэнийг онгоцонд суулгахгүй байх шийдвэр гаргасан. Онгоцонд суулгахгүй гээд тухайн иргэнд анхаарал тавихгүй орхисон зүйл байхгүй. Чехээс ирсэн тухайн иргэнийг Германд тусгаарлалтын байранд байлгах арга хэмжээг авч байна. Германд халдвартай иргэнийг 14 хоног тусгаарлалтын байрнаасаа гарахгүй байх зөвлөмж өгч байгаа. Энэ зөвлөмжийн дагуу тусгаарлана. Тусгаарлалттай холбоотой зардлыг Иргэдэд туслах сангаас гаргуулахаар чиглэл өгөөд байна. Манай ЭСЯ Чехэд байгаа хамаатнуудтай нь холбогдсон.

Мөн тийз нь баталгаажаагүй, өөр орноос дамжиж ирсэн нэг иргэнийг тухайн нислэгээр авчрах боломж байгаагүй. Онгоцны буудал дээр ажиллаж байгаа Консулын газрын ажилтнаараа дамжуулан тухайн иргэнийг Германд түр хугацаагаар байлгах зохицуулалт хийсэн" гэлээ. 

Арванхоёрдугаар сарын 17-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 173 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй болохыг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлсэн.  

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/146058317013757