Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Арванхоёрдугаар сарын 25-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд хийхээр төлөвлөсөн нислэгийг цуцалжээ

Н.Урантулга, iKon.mn
2020 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр "УОК-оос өгсөн чиглэлийн дагуу тусгай үүргийн нислэгүүдийг хийж байгаа. Өчигдөр Франкфуртын онгоцоор Европын орнуудаас иргэд ирсэн бол өнөөдөр дахин нэг онгоц ирж байгаа нь 14:20 цагт газардахаар байна. 

Дараагийн нислэг энэ сарын 20-нд Токио чиглэлд хийгдэх бол дотоодын халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор 25-нд Сөүл чиглэлд хийхээр төлөвлөсөн нислэгийг цуцлах болсныг мэдэгдэж байна. Уг нислэгийг нөхцөл байдалтай уялдуулан 2021 оны нэгдүгээр сард хийх бөгөөд товыг эргэн мэдээлэх болно. Энэ удаагийн нислэгээр ирэхээр тийзээ баталгаажуулаад байсан иргэд дараагийн нислэгээр ирэх боломжтой. Уг нислэгийг цуцлах зайлшгүй нөхцөл үүссэн гэдгийг Та бүхэн зөвөөр ойлгоорой.

Дэлхий дахинд халдварын тоо буурахгүй, халдварыг хяналтандаа аваад байсан улсуудад дахин халдвар гарах боллоо. БНСУ, Австрали, АНУ, Япон болон Европын орнуудад байгаа иргэддээ халдварын хамгааллын дэглэмээ сахиж, аюулгүй байдлаа хангахыг уламжилж байна" хэмээв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/146058317013757