Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Мөнхтүшиг: Эрээнд 50 монгол жолоочийг ажиллуулснаар ачаа тээвэр, барааны урсгал нэмэгдэнэ

Г.Номин, iKon.mn
2020 оны 12 сарын 18
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Манай улсын дотоодын халдварын нөхцөл байдал болон ӨМӨЗО-нд шинээр дотоодын халдвар гарсантай холбоотойгоор хоёр улсын ачаа тээврийн нэвтрэх урсгал огцом удаашраад байгаа. Энэ асуудалд ГХЯ онцгой анхаарал хандуулан ажиллаж байгааг Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцох үеэрээ хэллээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал Эрээн хотод томилолтоор ажиллаж байна. Мөн ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хил залгаа аймгуудад ажиллаж байгаа. 

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор 50 жолоочийг Хятадын талд гаргаж ажиллуулахаар тохиролцсон. Энэ хүрээнд тэнд ажиллаж байсан 18 жолооч дээр нэмж 32 жолоочийг хилээр нэвтрүүллээ. Жолооч нарын тусгаарлалтын хугацаа дууссаны дараа өдөрт 50-аас дээш тооны ачааны машинаар тээвэр хийгдэж, барааны урсгал нэмэгдэнэ. 

Мөн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод нүүрс тээвэрлэж буй жолооч нарыг хоёр талд шинжилгээ өгүүлж байгаа. Ингэснээр нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна" хэмээн ярилаа. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/146058317013757