Тэгвэл уг системд ААН-үүд хэрхэн бүртгүүлж, иргэд хэрхэн QR уншуулах зэрэг мэдээллийг Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг өглөө.
Тэрээр "Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас цар тахал гарсантай холбоотойгоор иргэдийг мэдээллээр түргэн хангах, төрийн албан хаагчдын ажлыг хөнгөвчлөх зорилгоор qr.119.mn гэх шинэ платформыг гаргалаа.
Энэхүү платформоор дамжуулан ААН-үүд QR код үүсгэн ажлынхаа үүдэнд нааснаар Ebaraimt апп-аар дамжуулан QR кодыг уншуулан COVID-19-ийн талаарх мэдээллийг авах боломжтой.
Шинэ систем рүү үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл өгсөн газруудын хүмүүс хандана гэсэн тооцоололтой байгаа. Сервер тоног төхөөрөмжийн хувьд өнгөрсөн долоодугаар сард шинэчлэлт хийчихсэн. Ер нь шинэчлэлтийг байнга хийж явдаг.
Энэ систем гарснаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн бөгөөд системийн алдаа зүгширсэн, мөн дэд бүтцээ ашиглаад явж байна. Цар тахалтай холбоотойгоор Үндэсний дата төв, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын технологийн багууд өдөр шөнөгүй ажиллана" гэв.
ААН-үүд QR авахдаа:
QR код иргэд хэрхэн уншуулах вэ?
Хувь хүний мэдээллийг хэн харах вэ?
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!