Michelin одтой тогоочдын үнэлсэн Mutlu паста Монголын хэрэглэгчдэд
Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний амт, чанарыг мэргэжлийн түвшинд үнэлдэг International Taste Institute-ийн 2026 оны Superior Taste Award шалгаруулалтад Mutlu брэндийн 5 төрлийн паста 2 одны үнэлгээ хүртлээ.
Өдөр тутмын хоолны нэг хэсэг болсон паста нь зөвхөн хурдан, хялбар хоолны сонголт биш. Амт, бүтэц, үнэр, түүхий эдийн чанар, боловсруулалтын технологи зэрэг олон хүчин зүйл нийлж сайн пастаны чанарыг тодорхойлдог. Тэгвэл эдгээр үзүүлэлтээрээ олон улсын мэргэжлийн үнэлгээний шалгуурыг давсан Mutlu паста Монголын хэрэглэгчдэд бүх сүлжээ болон найман нэрийн дэлгүүрүүдээр дамжуулан Монголын хэрэглэгчдэд хүрч байна.
SUPERIOR TASTE AWARD ГЭЖ ЮУ ВЭ?
Superior Taste Award нь хүнс, ундааны бүтээгдэхүүний амт чанарыг олон улсын мэргэжлийн тогооч, нарын бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг үнэлж олгодог нэр хүндтэй олон улсын шагнал юм.
International Taste Institute-ийн мэдээлснээр бүтээгдэхүүнийг сохор амталгааны аргаар буюу брэндийн гадна савлагааг харахгүйгээр хэрэглэж үнэлдэг. Хоол хүнсний бүтээгдэхүүнийг анхны сэтгэгдэл, харагдах байдал, үнэр, амт, бүтэц зэрэг үндсэн мэдрэхүйн шалгуураар дүгнэдэг байна.
Superior Taste Award авахын тулд бүтээгдэхүүн нийт үнэлгээгээр 70%-иас дээш оноо авах шаардлагатай бөгөөд:
1 од – 70–80%: тухайн ангилалдаа онцлох амт чанар
2 од – 80–90%: тухайн ангилалдаа онцгой, бусдаас ялгарах амт чанар
3 од – 90–100%: онцгой түвшний амт чанар
Michelin одтой тогоочдын мэргэжлийн үнэлгээ
International Taste Institute-ийн шүүгчдийн бүрэлдэхүүнд дэлхийн алдартай Michelin одтой ресторануудын олон улсын түвшний тогооч, сомелье нар багтдаг.
Пастаны хувьд улаан буудайн түүхий эдийн чанар, үнэр, амт, бүтэц, зажлууртай байдал болон чанасны дараах ерөнхий мэдрэмж зэрэг нь үнэлгээний чухал хэсэг болдог байна.
Mutlu паста ийнхүү олон улсын мэргэжлийн шүүгчдийн амталгаанд амжилттай оролцож, 2026 оны Superior Taste Award-ийн 2 одны үнэлгээг хүртсэн нь бүтээгдэхүүний амт, бүтэц, чанарын үзүүлэлтүүд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөний нэгэн баталгаа болж байна.
Италийн пастаны уламжлал, Туркийн үйлдвэрлэлийн туршлага
Паста нь дэлхийн олон орны өдөр тутмын хоолны соёлын нэг хэсэг болсон бүтээгдэхүүн. Mutlu брэнд нь уламжлалт чулуун тээрмийн аргыг орчин үеийн технологитой хослуулан үйлдвэрлэдгээрээ онцлогтой.
Монголын хэрэглэгчдэд хүрч буй Mutlu паста нь төрөл бүрийн хэлбэр, хэмжээний өргөн сонголттой бөгөөд өдөр тутмын хоолноос эхлээд мэргэжлийн гал тогоо, ресторан, хоол үйлдвэрлэлийн салбарт хэрэглэх боломжтой.
Mutlu - Аз жаргалыг амтал...
📞Холбогдох дугаар: 7740-3366
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
