ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2026/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Автомашингүй өдрийн хязгаарлалтын бүсээс өнөөдөр машинаа гаргахыг санууллаа

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Маргааш(2026.09.26) буюу Бямба гарагт нийслэл хотод автомашингүй өдөр арга хэмжээг зохион байгуулахаар болоод буйг албаныхан мэдээлсэн.

Автомашингүй өдөр 07:00-18:00 цагийн хооронд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл Өгөөжийн уулзвараас Сөүлийн гудамж, Цэцэг төвөөс Цаг уурын уулзвар, Цаг уурын уулзвараас Төрийн ордон, Чингис хааны музей, МУИС, ШУТИС, МУБИС-ийн уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэл автомашины хөдөлгөөнийг хязгаарлана.

Харин хязгаарлалтын бүсэд оршин суугаа иргэд урд өдөр нь буюу өнөөдөр автомашинаа тухайн бүсээс гаргахыг ТЦА-наас санууллаа. Тухайн бүсээс маргааш автомашинаа гаргах боломжгүй гэв.

Түүнчлэн хязгаарлалтын бүсэд цахилгаан скүүтэр, мопед, сурронтой иргэдийг оруулахгүй юм байна.

Харин шөнийн марафон нь маргааш 17:00-23:00 цагийн хооронд болох бөгөөд 5, 10, 21 километрийн гүйлтийн үеэр цагдаагийн байгууллагаас олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах аж.